m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 11:19
822
Хөвсгөлийн наадам "Хөгийн" болов

Жалханз хутагт Дамдинбазарын ой, Хангайн бүсийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаан Хөвсгөл зон олны уур бухимдалыг дээд цэгтээ хүргэжээ. Уг наадмын наймын даваанд учраа таарсан Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн заан Н.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат аймгийн арслан Н.Ганхуяг нарын барилдааны явцад харцага Ц.Содномдоржийн гаргасан авир нутгийн олонд таалагдсангүй.

Харцага Ц.Содномдоржийн авир нутгийн зон олонд таалагдсангүй 

Тэрбээр Н.Ууганбаярт долоогийн даваанд даваа өгч, нөгөөх бөхөө улайран дэмжиж, хөлийн цэц болон засуулуудыг үймүүлж байлаа. Улсын харцагаас тахим авч аймгийн зааны болзол хангасан Н.Ууганбаяр дэвжээнээс ухарч гарч, барьц буруу халж хөлийн цэцээс сануулга авсан юм. Гэвч тэрээр анхааруулгыг хэрэгсээгүйгээс аймгийн арслан Н.Ганхуягийн хуруунууд зулгарч, эмчид хандахад хүрсэн. Үзэгчид энэ үеэс л Н.Ууганбаярт хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн юм. Хөлийн цэц дэвжээнээс гарч учраа бөхийнхөө ирийг хариулахгүй байх, барьц буруу халж нэгийгээ гэмтээхгүй байхыг сүүлийн удаа хатуу сануулсан. Гэсэн ч шинэ аймгийн заан улсын харцагийн дэмжлэгт омгойтсон бололтой үл тоов.

 

 

Улсын харцага ч түүнийг өмөөрч, хөлийн цэц улсын харцага Элбэгтэй маргаснаар Хөвсгөлчүүдийн тэвчээрийг барлаа. Наадамчид цагдаагийн тогтоосон хязгаарлалтын бүсийг дайрч, улсын харцага Ц.Содномдоржид тулж ирсэн юм. Энэ үед л харцага сая томоожсон. Гэлээ ч наадамчдын хилэн намдаагүй учраас цагдаагийн бие бүрэлдэхүүн улсын харцагийг барилдааны талбараас гарахыг хүссэн юм. Ийнхүү Содномдорж харцага нугийн наадмаа Ховдын бөхөд “бэлэглэх” гэснийхээ хариуд нутгийнхаа олонд хөөгдлөө. Мөн хүчит арслан Х.Мөнхбаатар тахимаа өгсөнөөр наадамчин олон тун сэтгэл дундуур үлдсэн юм. Арслан, харцага хоёрын уран хурц барилдаанд л хорхойсч цугласан наадамчдад уг үйлдэл огтоос таалагдсангүй. "Улсын цолтонгууд хямралд өртчихөж.

Улсын цолтонгууд хямралд өртчихөж 

Эд нар хэдэн төгрөгөөр даваа үнэлж, найраа хийж байгаа бол" гэх хорон үг хүн бүрийн амнаас сул асгарч байлаа. Энэ сайхан Хутагтын нутгаас төрөн гарсан хүчтэнүүд аз одоо ийнхүү унагаасаар байх юм бол улсын наадамд түрүүлнэ гэдэг мөрөөдөл болох бизээ. Дамдингийн Баяраа гарьд байсан бол арай ч ингэж алиатахгүй байсан буй за.

Улс аймгийн цолтой олон бөхчүүд барилдсан ч ... 

Ардын хувьсгалын 93 жил, Их Монгол улсын 808 жил, Хөвсгөл аймгийн 83 жил, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 140 жил, Хотгойдын хурд 3 Хангайн бүсийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Элбэг, Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин Б.Бадрал, У.Балжинням, Н.Баттулга, М.Эрдэнэбат, А.Батмөнх, аймгийн хурц арслан Т.Баттөмөр, Ё.Эрдэнэжаргал, Д.Цэвэлсодном, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон, Г.Баасандорж, Б.Баатарцол, Ж.Мөнгөн, С.Ерөөлт, Б.Дэлгэрсайхан, Ч.Ганзориг, Л.Нямбаяр, П.Гантөгс, Ц.Чимэддорж, Б.Ганхуяг, Б.Ганбаатар, Ч.Хөхчирэнгэр, А.Давааням, Б.Хаш-Эрдэнэ, Н.Эрдэнэчулуун, аймгийн заан Л.Батзориг, Н.Баттүвшин, аймгийн харцага Н.Шинэзориг, Б.Төрмагнай аймгийн нэмэх начин О.Батжаргал нарын зэрэг улс аймгийн алдар цолтой 512 бөх барилдсан юм. Хөвсгөл аймгаас аймгийн начин 8, аймгийн харцага 2, аймгийн заан 1, аймгийн хурц арслан 2 төржээ. Мөн уг наадамд барилдахаар ирсэн улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Ч.Баянмөнх нарыг барилдуулаагүй байна.

Улсын гарьд, заан , начинг барилдуулаагүй байна 

Түрүү бөхөөр Цагаан-Үүр сумын харъяат аймгийн заан Намсрайн Баттүвшин ес даван түрүүлж, аймгийн хурц арслан болсон төдийгүй, улсын начин Б.Адъяахүүгийн шавь нараас өнөө жил аймгийн наадамд түрүүлсэн 10 дахь бөх болов.
Үзүүр бөхөөр Шинэ-Идэр сумын харъяат аймгийн арслан Бадамсамбуугийн Ганхуяг тодорч хурц чимэг хүртлээ.
Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харъяат аймгийн начин Д.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн начин Батбаярын Даваа-Очир нар үлдэж, аймгийн заанууд боллоо. Б.Даваа-Очир өөрийн багш у.а Х.Мөнхбаатараар, аймгийн начин Д.Ууганбаяр өөрийн дотны найз у.х Ц.Содномдорж нараар давж цолонд хүрцгээлээ
Дунд шөвөгт улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ц.Содномдорж, сумын заан Э.Ширнэн, Эрдэнэбаяр нар үлдэж, Э.Ширнэн, Эрдэнэбаяр аймгийн харцага цол хүртлээ.
Бага шөвөгт Жаргалантын Батсайханы Батбилэг, Бүрэнтогтохын Ганбатын Балжинням, Алгаагийн Мягмаржав, Энхтөрийн Баасанжав, Цагаан-Үүрийн Амарын Баянмөнх, Баянзүрхийн Бадрахын Энхболд, Мөрөнгийн Хашбат, Улаан-Уулын Гантулга нар үлдэж аймгийн начин боллоо.

Харцага Г.Ганхуяг нутгийн дүү Ц. Содномдоржид зөвлөгөө өглөө

Ц.Содномдоржид..

Хөвсгөлийн бөхийн "Хөвсгөлийн-Хүчтэн" галыг анх 2000 онд МУ-н заан, гавъяат тамирчин С.Хүрэлбаатар багш байгуулж Баянбулгийн амралтанд наадмын бэлтгэлд гарахад Дархан аварга Дамдин, Улсын арслан Бадамсэрээжид, Улсын начин  Бат-Эрдэнэ, Улсын харцага Лхагва-Очир, Улсын начин  Ганзориг зэрэг ахмад бөхчүүд, Элбэг харцага, Баянмөнх начин, Адъяасүрэн арслан, Бадрал начин, Баттулга начин, Баттогтох начин бидний бөхчүүд тулганд гал өрдөж ёслол үйлдэж анхны галаа бадраасан түүхтэй. 2001 онд бас Баянбулгийн амралтанд бэлтгэлд гарцгаахад Мөнхбаатар бид хоёр Улсын начин болж байсан түүхтэй.. Тэрнээс хойш хэсэг дэмжлэггүй завсарлахад бид өөр өөр аймгийн галд айлын тогоо өнгийсөн байдалтай бэлтгэл хийж байгаад 2005 онд Мөнхбаатарын найз Т.Энхтөр гэдэг залуугийн дэмжлэгээр Хөвсгөлийн голдуу бидний хэсэг бөхчүүд нэгдэн наадмын бэлтгэлд гарч, Мөнхбаатар улсын заан цол, Эрдэнэбат Нямбаяр хоёр аймгийн арслан цол хүртэж сайхан наадаж байлаа.. Түүний хойд жилээс Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн анхааралд орж наадмын галд эргэлт дэмжлэг ирж эхэлсэн юм.. 2005 онд А.Арс Мөнхсүх Барс зах дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн, олуулаа өссөн барилдах дуртай залуу байна гэж нэг залуу дагуулж ирээд өөрийнхөө хуучин зодог шуудгаа өгч, Нямбаяр захаас монгол гутал авч өгч барилдуулж эхэлж байсан залуу бөх бол эдүгээгийн Улсын Харцага Содномдож байсан юм.. Содномдорж анх бидэн дээр ирэхдээ томоотой, ноомой, бэлтгэл сайн хийдэг, их иддэг, их унтдаг залуу бөх байлаа.. Тэр үеэс хойш цугтаа бэлтгэл хийж заасан хэлснийг сурч эзэмшин өөрийнхөө их идэвхи чармайлтаар олны хайрыг татсан уран барилдаанч төгс сайхан биетэй бөх болсон билээ.. Аймгийн арслан цолтой байхаасаа уран сайхан барилдаж заал танхимын барилдаанд түрүүлж олны анхааралд өртөн Улсын начин цол авснаасаа хойш зан ааш нь хувирч, ах нарынхаа ач тусыг мартан үг сонсохоо байж мөнгөтэй өнгөтэй хүмүүсийг даган нөхөрлөж өөрөөсөө доош бөхчүүдэд дээрэнгүй зан гаргаад, элдэв муу хэл аманд орооцолдоод эхэлсэн юм.

Улсын начин цол авснаас хойш зан ааш нь хувирч , үг сонсохоо байсан 

Тэр үед нь би болон Мөнхбаатар арслан засч залруулах гэж захиж хэлж байсанч тусыг олохоо байжээ гэдэг нь мэдрэгдээд эхэлсэн юм. Содномдорж начин болсныхоо дараа жил буюу 2010 оны наадмаар Өсөх-Ирээдүй Харцагатай барилдаж унахдаа хөлөө хүнд бэртээгээд, удалгүй Хотгойдын хурд наадамд гэмтэлтэй барилдаж түрүүлсэн.. Тэр наадмын дараа Хөвсгөлийн бөхчүүд аймгийнхаа уяачдаар хэсэж, голын эрэг дээр хорхог боодог идэж хамтдаа нутагтаа хөгжилдөж байгаад УБ-т ирж байлаа. Бид нар ахын хувьд санаа тавьж Со дүүгээ хөлний хагалгаанд оруулах гэж амьтан хүнээс мөнгө төгрөгний туслалцаа дэмжлэг хүсч явахад Монос грүпп сайхан туслаж бүх асуудлыг шийдсэнээр эргэж амжилттай барилдах боломжтой болсон юм. Тэгээд Содномдоржийг гэмтэлтэй байх, эдгэрэх хугацаандаа хэсэг барилдалгүй завсарлахад Мөнхбаатар арслан, Ганхуяг Харцага хоёр Содномдорж дүүгээ бууж өгсөнгүй гэж зодож төмрөөр хөлийг нь цохиж гэмтээж гэнээ гэсэн цуурхал өндөр хэмжээнд дэгдэж эхлэсэн цагаас бид одоог хүртэл дуугай л байлаа.. Содномдоржид өөрт нь энэ тухай хэлэхэд ямар сонин юм бэ, хүмүүс ямар муухай юм ярьдаг юм бэ гэхээс биш нэг ч удаа ийм юм болоогүй худлаа цуурхал шүү гэж хариулт өгөхгүй байгаа нь Мө арслан бид хоёрыг үзэн ядуулах, өөрийгөө өрөвдүүлэн дэмжүүлэх явуургүй арга байсан нь одоо тодорхой болж байна..

Мө арслан бид хоёрыг үзэн ядуулах , өөрийгөө өрөвдүүлэх арга байжээ

Хүмүүс өрөвдсөндөө Содномдоржийг тусгайлан мөнгө төгрөг, хэрэгцээт зүйлсээр нь дэмжсээр байдаг юм.. Хөвсгөлийн бөхийг хөгжүүлэх, арынхаа залгамж халааг бэлдэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж олон дүү нараа алагчилж үзэж байгаагүй бид хоёрын хувьд энэ байдал хэрээс хэтэрлээ гэж үзэж байна.. Содномдорж энэ жилийн хувьд у.н Баянмөнх, Аймгийн арслан Нямбаяр, Давааням, Батням, а.н Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж Хөвсгөлийн-Хүчтэн' галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч дэмжигчид, аймгийн засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь холбоотой байжээ.. Энэ нь бөхийн эрэмбэ дараа гажуудуулж ёс зөрчсөн үйлдэл юм. Хөвсгөлийн аймгийн нутгийн зөвлөлийн дэргэд "Хөвсгөлийн-Хүчтэн" байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж бэлтгэл сургуулилтаа хийж барилдаан наадмуудад оролцож, аймаг сумаа чиглэсэн зуд турхан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсоор байгаа ч Хөвсгөлийн бөх үнэндээ уналтанд ороод байна.. УИХ-н гишүүн Энх-Амгалан Нутгийн Зөвлөлийн даргын ажлыг авахад манай аймаг Улсын Арслантай байлаа.. Тэрнээс хойш том цолтон төрсөнгүй, тэгэхэд Увс, Завхан аймгийн нутгийн зөвлөл анхаарал халамжаа харамгүй зарсны дүнд сүүлийн наадмуудын үзүүр түрүү дандаа л Увс, Завханаас төрдөг боллоо.

Үзүүр түрүү дандаа л Увс , Завханаас төрдөг боллоо

2013 оны наадмын бөхийн бэлтгэл дээр Энх-Амгалан телевиз, зурагчингууд дагуулж ирээд л рекламдаж байгаад нийт гарсан 8сая төгрөгний зардалаас
Энх-Амгалан 500'000..
Сарангэрэл гишүүн 2сая
Итгэлт Хүлэгийн Энхтөр ах 500'000 дагалдаж ирсэн хүмүүс дундаасаа 500'000 түүнээс хотын бэлтгэлийн заалны дулаан цахилгааны мөнгөнд 1сая 800'000г шилжүүлээд бэлтгэлд гарсан бөх болгоноос (зарим нь өгөх мөнгөө өгөх боломжгүй залуу бөхчүүд) 200'000 төгрөг татаад ч 1'600'000 төгрөгний өр жил дамнуулж нэхүүлээд энэ жилийн наадмын бэлтгэлийн өмнө би FB-р нүүр улайлган гуйсны эцэст нутгийн залуусын хандиваар 1'600'000г бүрдүүлж өгөөд бэлтгэлд гарах боломжтой болсон юм. Энэ болгоныг Содномдорж ойлгохгүй байж биднийг мөнгө олоод хувьдаа завшаад байна гэж боддог бололтой юм байна лээ..

Биднийг мөнгө олоод хувьдаа завшаад байна гэж боддог бололтой 

Энэ жилийн наадмын бэлтгэлд хоёр тусдаа гал болж бэлтгэлд гарлаа гэж дургүйцсэн нутгийн зөвлөл, нутгийн дэмжигчид нэг ч удаа эргэж очиж сэтгэл санаагаар дэмжээгүйч УИХ-н гишүүн Даваасүрэн 3сая, Оюунгэрэл сайд 800'000 төгрөг сэтгэлээрээ туслаж өгсөнд бид маш их баярлаж байгаа.. Үлдсэн зардлыг Мөнхбаатар арслан бид хоёр хувиасаа гаргаж өр ширгүй наадамд барилдсан юм. Тэгтэл улсын наадмын гурвын  даваанд Содномдорж өөрийгөө дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан наадмаар сайн барилдах байх гэж итгэл хүлээлгэн харж байсан Аймгийн Арслан Хаш-Эрдэнийг амлаж авч хаяж урам хугалсан юм. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахуулахдаа Ховдын Мөстийн аймгийн харцага Ууганбаярыг аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэж мөнгөнд шуналтсанд миний зүгээс, Содномдоржийг анхнаас нь анхаарч дэмжиж ирсэн ах бөхийн хувьд их гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байна, тогоотой хоолруугаа шороо битгий хий..

Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байна, тогоотой хоолруугаа шороо битгий хий 

Хүнд их мөнгө биш их сэтгэл байхад сайхан амьдарч болдог, амьдрал амттай байдаг юм шүү дүү минь., Олноосоо зожгирч од болох гэж мэрийх хэрэггүйээ хэтийн бодол үйлдэл чинь богино байгаа болоод бөхийн амжилт чинь өсөхгүй байгаа юм шүү дүү минь. Мөнхбаатар арслан бид хоёрт Хотгойдын Хурд1 наадмаар яаж зодуулсан юу болсныг үнэнээр нь тайлбарлахыг шаардаж байна.. Чамд анхаарч ухаарах нас, ухаан бий гэдэгт итгэж байна..

Олноосоо зожгирч од болох гэж мэрийх хэрэггүй ээ