m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.11 01:53
701
“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном хэвлэгдэн түгээгдэж эхэллээ

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготойгоор хэрэгжиж байна. Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, эрүүл ахуй гэх зэрэг хорт зуршил, буруу дадлаас үүдэлтэй өвчнийг өнөөдөр амьдралын буруу дадал хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. Манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан эмгэгүүд, өвчөлөүүд нэмэгдэж байгааг харгалзан үзжэ ЭМД сангийн санхүүжилтээр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг энэхүү довтолгооны арга хэмжээгээр хүргэж байгаа юм.

“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном хэвлэгдэн түгээгдэж эхэллээ

Амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байгаа аж. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалж чадахыг харуулж байгаа энэ аж.

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо” –ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад түгээж эхэллээ. Эдгээр газрууд хүлээн авсан гарыг авлагаа өрх бүрт түгээж Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулах юм байна.