m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:11
136
Элчин сайд Мурат Карагөз Орхон, Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийв


Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, нийтэд нээлттэй дипломат үйл ажиллагааны хүрээнд Орхон, Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийжээ. Түүнийг Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Огуз Куюмжу болон нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөх Мустафа Фахры Угур нар дагалдаж явсан байна. 

Элчин сайд Мурат Карагөз эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, нийтэд нээлттэй дипломат үйл ажиллагааны хүрээнд Орхон, Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийжээ

Айлчлалын үеэр орон нутгийн удирдлага болон бизнесийн төлөөлөлтэй хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцоог судалж санал бодлоо хуваалцжээ. Элчин сайд М.Карагөз айлчлалынхаа хүрээнд Дархан хотын их сургуулийн оюутан залуучуудтай уулзалт хийж, Хонгор сумын казах иргэдтэй уулзсан гэнэ.