m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.02 04:49
98
Ерөнхийлөгч "дээл давхарлахгүй" байхыг хатуу сануулжээ

Засгийн газрын тэргүүн танхимынхаа бүтцэд өөрчлөлт оруулах саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн байна. Уг баримт бичигтэй танилцсан Ерөнхийлөгч Засгийн газраа шинээр зохион байгуулж, эмхлэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгчээ. 

Дашрамд сануулахад, Ерөнхийлөгчөөс 2013 онд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн. Давхар дээл тайлах уг хуулийн төслүүдийг гишүүд дэмжиж байсан хэдий ч хэрэгжих хугацааны талаар санал зөрөлдсөөр, эцэст нь унагасан юм.