m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 02:29
161
Зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд саарчээ

Монголын Улсын энэ оны есдүгээр сарын нөөц мөнгө өмнөх сараас 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 4.0 хувиар буурч 2826.5 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн тооцоог Монголбанкнаас гаргасан байна. Тайлант сард хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 13.0 хувь буюу 79.8 тэрбум төгрөгөөр буурсан бол Төв банк дахь харилцах, хадгаламж 3.3 хувь буюу 64.5 тэрбум төгрөг, банкуудын касс 10.3 хувь буюу 27 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд саарчээ​

Түүнчлэн банкуудын Төв банк дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өсч 70.8 хувь, банкуудын кассын эзлэх хувь 0.8 нэгж хувиар өсч 10.2 хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөнийх 1.3 нэгж хувиар буурч 19.0 хувь болсон байна.

Харин хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд саарч өмнөх сараас 1.9 нэгж хувиар буурчээ. Мөн олгосон зээл өмнөх сарынхаас 2.2 хувь буюу 273.1 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 24.2 хувь буюу 2458.1 тэрбум төгрөгөөр өсч 12.6 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал, хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 2.0 хувь буюу 127.9 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 21.3 хувь буюу 1172.6 тэрбум төгрөгөөр өсч 6681.5 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сараас 2.1 хувь буюу 117.1 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувь буюу 1211.3 тэрбум төгрөгөөр өсч 5778.8 тэрбум төгрөгт хүрчээ.