m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.11 02:13
235
Гэри Смолл: Монголчууд Herbalife-ийн ашиг тусыг мэдэрсэнд баяртай байна

 

Доктор Гэри Смолл тархины эрүүл мэнд, урт наслалтын мэргэжилтэн профессор бөгөөд Herbalife-ийн хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн. ба шим тэжээлийн шинжлэх ухаанд үндэслэсэн эсэхийг баталгаажуулдаг Энэхүү хүнс тэжээлийн зөвлөлд дэлхийн 18 орны 20 гаруй шилдэг эрдэмтэн судлаачид тэр дундаа нобелийн шагналт профессор Луи Игнарро нартай хамтран ажилладаг. Доктор Смолл саяхан Монголд ирсэн бөгөөд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна. 

-Танд энэ өдрийн мэнд хүргье. Та анх удаа Монголд ирж байна уу. Манай орны талаар ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би танай оронд анх удаа ирж байна. Ирэхээсээ өмнө танай сайхан орны тухай интернэтээр жаахан судалсан ч уншиж байснаас минь илүү гайхалтай сайхан юм.

-Таныг тархины эрүүл мэнд урт наслалтын дэлхийн тэргүүлэх мэргэжилтэн гэж ойлгож байна л даа. Цаг хугацааны уртад насжилт хүн бүхэнд тохиолдоно. Гэхдээ насжилтын сөрөг нөлөөнүүдээс урьдчилан сэргийлэх арга байдаг уу?

-Тиймээ, баярлалаа. Зохистой тэнцвэржүүлсэн хоол идэж, дасгал хөдөлгөөн илүү их хийснээр бид бүх амьдралынхаа туршид илүү эрүүл амьдарч болно. Би тархи, мэдрэл гээд олон зүйлийг удаан хугацаанд судалж байна. Тиймээс ч би тархи миний хамгийн дуртай эрхтэн гэж хэлэхийг хүсдэг. Хүмүүс надад хандаж, зөвлөгөө авдаг л даа. Зөв хооллож сураагүй, эрүүл мэнддээ анхаарч хөдөлгөөнт дасгал хийдэггүй хэрнээ эрүүл болохыг хүссэн хүмүүс олон бий. Би тэдэнд дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Хөдөлгөөн дутсанаас эрүүл мэнд нь дордож буйг хэлэхээр “тийм л дээ, би тэрийг мэдэж байна. Гэхдээ та надад эм бичээд өгчих гэдэг. Энэ буруу зуршлыг өөрчлөх, тэнцвэржүүлсэн хооллолт, амьдралын идэвхитэй хэв маягийг хүмүүст таниулахын тулд би хичээн ажиллаж байна. Эрүүл байхын гол нууц зөв хооллолт, эрүүл агаар, хөдөлгөөн юм шүү дээ.

-Та Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байх. Танд ямар өөрчлөлт, үр дүн гарсан бэ?

-Одоогоос 15 жилийн өмнө арай өөр хэв маягаар амьдарч байсан. Би Herbalife-тай холбогдсоноор илүү идэвхитэй, эрч хүчтэй болсон. Идэвхитэй амьдралын хэв маяг, тэнцвэржүүлсэн хооллолтыг амьдралынхаа зарчим болгосноор хэвийн жиндээ орсон. Эрүүлжинэ гэдэг бол хамгийн том амжилт гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй болов уу.

-Та тархи, мэдрэлийг олон жил судалж байгаа хүн. Тэгэхээр Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өвчтэй, тодруулбал саажилтттай, тархины даралттай, унадаг өвчтэй хүмүүст хэр нөлөөлөх бол?

-Нэг зүйлийг хүмүүс ойлгоосой. Herbalife-ын бүтээгдэхүүн бол эм биш. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Хүний эрүүл мэндэд тустай, зөв хооллолтод нь тустай бүтээгдэхүүн. Эм гэж андуурч яваа хүмүүс байдаг л даа. Ямар нэг өвчтэй хүмүүс нарийн мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. -Herbalife-ын бүтээгдэхүүнийг дэлхий нийт мэддэг болжээ. Хэрэглэхийг хориглосон заалт байдаг уу. Түүнээс гадна хүүхдэд хэрэглэж болох уу?

-Ер нь хориглосон заалт үгүй. Аливаа нэг зүйлд хэт мэдрэмтгий, түүнээсээ харшилдаг хүмүүс байдаг. Тийм хүмүүс хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авах ёстой. Хүүхдэд ч гэсэн шим тэжээл шаардлагатай. Herbalife-ын хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ одоохоондоо Монголын зах зээлд орж ирээгүй байна. Гэхдээ хүүхдүүддээ хэрэглэх эсэх нь тухайн эцэг, эхийн сонголт. Хүүхдэд ч гэсэн зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хамгаас чухал.

-Бүтээгдэхүүний чанарын талаар асуумаар байна. Хэр баталгаатай бүтээгдэхүүн бэ?

-Би сүүлийн гурван жил энэ компанитай хамтран ажиллаж байна. Манай компанид дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны профессорууд, эрдэмтэд ажиллаж бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэхэд зөвлөгөө өгдөг. Herbalife компани бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын маш хатуу стандартыг баримталдаг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байхад онцгой анхаарах ёстой гэсэн зарчимтай. Бид бүтээгдэхүүний орц найрдагаас эхлээд савлагаа хүртэл бүхий л зүйлд онцгой анхаарал хандуулдаг. Хүний төлөө чин сэтгэлээ зориулж буй компанийнхныгаа хараад би бахархдаг.

-Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэснээр амиа алдсан, хорт хавдартай боллоо гэх мэдээлэл гардаг. Та энэ мэт  мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

-Өвчин бүхэн өөрийн гэсэн үүссэн шалтгаан, эх үүсвэртэй. Манай бүтээгдэхүүнд хавдар үүсгэх ямар ч үндэс байхгүй. Herbalife-ийн бүтээгдэхүүн нь шинжлэх ухаанд үндэслэсэн бөгөөд чанар, аюулгүй байдлыг дэлхийн тэргүүлэх эрдэмтэд судлаачдаар удирдуулсан шилдэг лабораториудад олон удаа туршсан. Хүний өвчний явц, өвдөлт бүр өөр өөр. Жирийн иргэд энэ талаар мэдээлэл тааруу байдаг болохоор таамаг бодлоо ярьдаг байх. Манай бүтээгдэхүүнээс болоод өвдсөн, амиа алдсан гэх гомдол байхгүй бөгөөд нотлогдоогүй мэдээлэл.

-Зарим нэг хүмүүс нэмэлт бүтээгдэхүүн хорт хавдрыг тэжээж хүндрүүлдэг гэдэг. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Би олон оронд очиж ажиллаж байсан. Энэ мэт асуултыг олон хүн асуудаг. Дэлхийн хэмжээнд хийсэн судалгаагаар одоогийн байдлаар нэмэлт бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэсэн судалгаа, нотолгоо байхгүй.

-Herbalife-ын бүтээгдэхүүнийг махлаг бүсгүйчүүд хэрэглэх нь бий. Гэхдээ хоолоо сойж, элдэв амттан идэхгүй байхыг тэвчдэг. Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэж байхад хориглосон хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?

-Зарим илүү жинтэй эмэгтэйчүүд хоолоо бүр мөсөн сойж, юу ч идэхгүйгээр турахыг оролддог. Энэ бол буруу. Хүний бие организм хэрэгтэй шим тэжээлээ хоолноос авдаг. Хэрэгтэй бодисоо хоол хүнснээсээ авч чадахгүй бол өвчтэй л болно гэсэн үг. Хоолоо сойж, олон жилийн зуршлаа шууд солих нь хүнд хэцүү. Тиймээс ч манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүн өөр зүйл хэрэглэж болохгүй гэсэн заалт байхгүй. Хамгийн гол нь зөв зохистой хэрэглэж, хөдөлгөөнтэй байх нь хамгийн чухал. Формула-1 бүтээгдэхүүнийг хэрэглээд амжилтанд хүрч, хүссэн жиндээ хүрч чадсан бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг би мэднэ.

-Таны өдрийн дэглэмийг сонирхож болох уу?

Бололгүй яахав. Би өглөөний цайгаа тогтмол уудаг. Уураг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Ажилдаа очихдоо машинаа зориуд зайтай тавьдаг. Алхах нь миний эрүүл мэндэд тустай. Өдрийн хоолоо бас тогтмол цагтаа иднэ. Гэхдээ нэг дор ихийг бус, ойр ойрхон бага багаар идэхийг хичээдэг. Ажлаа тараад дасгал хийдэг. Булчингаа хөгжүүлж, чийрэгжих нь хүнд маш чухал. Нэг иймэрхүү л байна даа. Бүтээгдэхүүнээ хэрэглээд өөртөө цаг гарган дасгал хийх нь тийм хэцүү зүйл биш. Гагцхүү өөртөө л цаг гаргаад хэвших хэрэгтэй. Илүүдэл жин бүх өвчний эх үүсвэр болдог гэдгийг анхаараарай.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.