m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.13 06:36
738
Эйнштейний хэлсэн хөгжилтэй сургамжууд

"Миний бодлоор, шинжлэх ухааны ажлуудаа хийж, хийл тоглох нь Эйнштейнд чамгvй их аз жаргалыг мэдрүүлдэг байсан. Харин хүмүүсийн амьдрал, хувь заяанд нь гүн гүнзгий, чин сэтгэлээсээ хандаж,  тэднийг үнэн сэтгэлээсээ сонирхдог байсан явдал нь түүн шиг суут хүмүүст тохиолддог шиг жожигрох, ганцаардахын зовлонгоос насан туршид нь тусгаар байлгасан байх. Эйнштентэй харьцсан ямар ч хvн сэтгэлийн асар их таашаалыг мэдэрдэг байсан. Мянган хүний нэгэнд л заяадаг гоц ухаан, толгой эргэмээр нэр хүндтэй хэдий ч тэрээр ямагт эгэл боргил байж, өчүүхэн ч гэсэн хамраа сөхсөн, өөрийгөө бусдаас илүүд тавьсан байдал гаргаж байгаагvй билээ. Эйнштейн бол аугаа эрдэмтэн төдийгvй аугаа ХVН байсан юм” гэж Бертран Рассел дурдсан байдаг. Ингээд бүгдээрээ түүний хэлсэн сонирхолтой сургамжуудыг уншья.

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг үзээрэй. Тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бүсгүйн хажууд нэг цаг суугаад үзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдах болно. Энэ чинь л харьцангуйн онол юм шүү дээ. 
2. Ер нь 2хон зүйл л хэмжээ хязгааргүй билээ. Орчлон ертөнц болон хүн төрөлхтний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертөнцийн тухайд эргэлзэж байна. 
3. Бүтээлч сэтгэлгээний нууц нь өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино. 
4. Дэлхий дээрх хамгийн ойлгоход бэрх зүйл бол орлогын татварыг ойлгож сурах юм. 
5. Би огтхон ч ирээдүйн тухай боддоггүй. Учир нь удахгүй өөрөө ирнэ. 
6. Надад өөр шинэ зүйл сурахад саад болдог ганц зүйл бол миний өмнө нь сурсан хуучин зүйлс
7. Хэрэв А дүн амьдралын амжилт юм бол А тэнцүү Х дээр нэмэх нь Ү нэмэх нь Z. Ажил бол х, у бол үйлс харин z нь амаа хамхих юм. 

8. Би юу ч мэдэхгүй, надад юу ч хамаагүй, тэгсэн ч энэ нь ямар ч өөрчлөлтөнд хүргэхгүй. 
9. Алдаа гарга. “Хэзээ ч алдаа гаргаж vзээгvй хvн бол хэзээ ч шинэ зvйл туршиж vзээгvй гэсэн vг”. Алдаа гаргахаас хэзээ ч бvv ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бvтэлгvйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хvрэхийн тулд хvмvvс доод тал нь 3 удаа алдаа гаргадаг гэнэ