m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.27 07:52
176
FIBA Японы сагсчидын эрхийг хасав

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны Гүцэтгэх хорооны хуралдаанаас Японы сагсан бөмбөгийн холбоог тив, дэлхийн чанартай аливаа тэмцээн уралдаанд оролцохыг нь хоригложээ. Учир нь тус улсад сагсан бөмбөгийн хоёр холбоо зэрэг үйл ажиллагаагаа явуулж, FIBA-гаас даалгасан 2020 оныг хүртэлх төлөвлөгөөгөө одоо болтол танилцуулаагүй байгаа аж. Тийм учраас Японы сагсчид Олон улсын болон Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах аливаа тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ. FIBA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Олон улсын олимпийн хороо (IOC)-ны гишүүн Патрик Бауманн ихэд харамсаж буйгаа илэрхийлээд ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй хэмээн тайлбарласан байна. Тамирчид нь хоёр холбооны дунд ацан шалаанд орж, яахаа ч мэдэхээ байсан Монголын сагсныханд ч энэ шийдвэр хамаатай биз ээ.