m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.11 03:22
184
Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ байгуулахаар болж, өчигдрөөс засч эхэллээ.

Бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ 

Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ хариуцаж ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.