Германы “Mercedes Benz” компани 2015 оны "CES" үзэсгэлэнгийн үеэр F 015 нэртэй автомашиныг танилцуулаа. Компани уг машинаар 21 дүгээр зууны автомашины загварын чиг хандлагыг тодорхойлно гэж үзжээ. Гайхалтай өвөрмөц шийдэлтэй, тансаг зэрэглэлийн, автомат өөрөө удирдах удирдлагатай, жолоочийн суудал эргэдэг, гар утасаараа тохиргоог тохируулах бүрэн боломжтой, эзнийхээ юу хүсэж байгааг, хаашаа явахыг тэр дор нь гүйцэтгэх, ус төрөгч дээр суурилсан мотортой, байгальд ээлтэйг нь бодолцож хоёр төрлийн цахилгаан эх үүсвэрээр ажиллах бүрэн боломжтой гэнэ. Уг унааг 2030 он буюу 15 жилийн дараа гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. F 015 машин нь маш өндөр үнээр бүтсэн учраас зах зээлд гаргахдаа тухайн үеийн ханшаар үнийг нь тогтоох аж. Нийт 268 морины хүчин чадалтай нэг удаагийн цэнэглэлтээр 284 маль буюу 431 км явах бөгөөд бусад төрлийн машиныг бодвол 2-6 дахин хүчтэй гэнэ. Жолооч уг машины тохиргоог хийсэн тохиолдолд арын зорчигчдтойгоо ярилцах бүрэн боломжтой гэж тус компаний ерөнхий захирал Депнер Шидсей онцоллоо.