m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.13 05:41
290
Хууль зүйн дэд сайд асан В.Удвалын өмсгөлийг музейд хадгалуулжээ

Увс аймгийн Хяргас сумын уугуул, Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн , Хууль зүйн дэд сайд асан В.Удвалын өмсгөлийг музейд хадгалууллаа. Увс аймаг байгуулагдсны 90 жилийн ой, Монгол Улсын Үндсэн Хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан түүний хэрэглэж байсан өмсгөлийг Увс аймгийн орон нутгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар болсон байна.

В.Удвал нь Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэжсэн цөөхөн хуульчдын нэг юм. Тэрбээр  Удирдлагын академид багшаар ажиллаж байхдаа “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлийг сургалтын хөтөлбөрт анх оруулж байжээ.