m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 01:01
42
“Бүх оддын тоглолт”-ыг MASS.mn, ETV HD үзүүлнэ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох билээ. Оддын тоглолтын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын залуучуудын шигшээ баг америк легионеруудтай, нэгдүгээр сарын 31-нд Бүх оддын тоглолт болж, сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглох ажээ. Монгол Улсын насанд хүрэгчдийн шигшээ баг, америк легионеруудын тоглолтыг MASS.mn сайт, ETV HD телевизээр шууд дамжуулан үзүүлэх ажээ.

Оддын тоглолтын гарааны тоглогчдыг танилцуулбал Баруун бүст холбон тоглогч Крис Лоусен (Сентоза арслангууд), хамгаалагч Т.Санчир (Мадимос шонхрууд), довтлогч О.Ууганбаяр (Танан гарьд), хүчний довтлогч С.Өрнүүнбилэг (Эрдэнэдрийлинг Ригс), төвийн тоглогч Ф.Холмс, Зүүн бүст холбон тоглогч О.Сэргэлэн (Хасын хүлгүүд), хамгаалагч Ц.Азбаяр (Танан гарьд), довтлогч Г.Цэнгүүнбаяр (Мадимос шонхрууд), хүчний довтлогч Б.Билгүүн (Хасын хүлгүүд), төвийн тоглогч Т.Акол (Хасын хүлгүүд) нар эхний тавтад багтжээ.