m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 02:47
267
Уянгын дууны хаан таалал төгсжээ

Уянгын дууны хаан гэгдэх Грекийн дуучин Демис Россус 68 насандаа таалал төгслөө. Тэрээр 1970 оны үеийн хүмүүсийн дуулах дуртай уянгын дуу, тэдний дунд өөрийхөө уянгын дуугаар сэтгэлд нь хоногшсон алдарт дуучин юм. Демис Россус Египетийн Александар хотод 1946 оны зургадугаар сарын 25 нд хөгжимчны гэр бүлд төрсөн бөгөөд гэр бүлээрээ 1950-иад оны дундуур Грекруу цагаачлан гарсан ажээ. Тэрээр бусад цагаачдын адил ажил хийн гэр бүлдээ туслах үүднээс ресторан болон зочид буудал, цэнгээний газар хөгжим тоглож дуулдаг  нь  түүнд туршлага болж хожим алдарт дуучин болоход ихээхэн тус болсон гэж ярьж байжээ. Түүний олон сайхан дуунууд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн дуунууд их байдаг бөгөөд “Forever and ever”,“From Souvenirs to Souvenirs”, “My only Fascination” дуунуудаар бид сайн мэднэ. Сонирхуулахад тэр өөрийн охины нас барсан өдөр таалал төгссөн гэж түүний найз нөхөд гэр бүлийнхэн сэтгүүлчдэд хэлсэн байна.