m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 07:55
3912
Хонины чанасан толгой

Орц:

хонины толгой 1 ш, Ногоон сонгино 30-35 гр, Сонгино 1 ш, Чинжүү 150 гр, Давс 1/2 ц/х, Хар перц 1/4 ц/х, 

Ургамлын тос 25 гр, Төмс 150 гр, Лууван 60 гр, шар манжин 150 гр, Лаврын навч 1-2 ш

Хийх арга:

Хонины толгойг хуйхлаж сайтар угааж цэвэрлэнэ. Ногоонуудыг угааж цэвэрлэнэ.Эрүүг зааж угааж цэвэрлээд, буцламгай устай битүү чанагчинд толгойгоо хийж, бас Хар чинжүү (перец) (перец), давс, лаврын навчнуудаа үйж, 40 минут орчим чанаж болгоно. Төмс, лууван, манжинг тусад нь усанд чанаж болгоод шоо дөрвөлжин хэрчинэ. Толгойг чанаж болгосны дараа яснаас нь хуйх махыг салган шоо дөрвөлжин хэлбэр хэмжээтэй хэрчиж бэлдэнэ.Халаасан ургамлын тостой хайруулын тавагт сонгиноо хийж шаргал болтол хуурч хэрчсэн амтат чинжүүгээ нэмж зөөлөртөл хуурна.

Дээр нь мах, чанасан төмс, лууван, манжинг хийж, давс, чинжүү (перец)-гээр хүссэн хэмжээгээрээ амтыг тохируулж болно.Том таваг дээр голоор нь хөрөөдөн дэлгэсэн толгойн ясыг тавьж голд нь ногоотой хуурсан толгойны махаа хийж хөмүүл дагалдуулж олгоно.