m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.10 02:07
130
Жүдоч охин бэлтгэл хийж байгаад амиа алджээ

Тамирчин охины жинг нь хасах гэж байгаад үхэлд хүргэсэн ноцтой хэрэг Дундговь аймагт гарчээ. Аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байсан 13 настай охин амиа алджээ.

Дасгалжуулагч багш нь  жинг нь хасуулах зорилгоор нэлээд удаан гүйлгэж хөлөргөөд дараа нь матраасанд ороосон нь түүний аминд хүрэх гол шалтгаан болсон бололтой. 

Эх сурвалжийн мэдээлснээр охиныг матраасанд ороосноос хойш 10 гаруй минутын дараа гаргаж авахад аль хэдийн клиник үхэлд орчихсон байжээ. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ. Охины  үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний эмнэлэгт талийгаачийн цогцсыг хүргэсэн гэнэ. Энэ хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж дасгалжуулагч багшаас нь мэдүүлэг авч эхэлжээ.