m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.13 13:32
259
Шүүх түүхэндээ анх удаа ийм шийдвэр гаргалаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх /АПУ компанийн хойно/ 12 давхар барилгыг нийслэлчүүд мэднэ. Арын 14 дүгээр байрны 10 гаруй айлуудын цонхыг хааж барьсан  барилгын компанийг хууль зөрчсөн гэж иргэд шүүхэд гомдол гаргаад удаж байна.

Гэсэн хэдий ч найман жилийн турш тэдний гомдлыг хэлэлцэлгүй зөвхөн эрх мэдэлтний талд шийдвэр гарсаар байсан юм. Харин шүүх иргэдийн гомдлыг саяхан хэлэлцээд иргэдийн эрх ашгийг илт хохироон, хууль зөрчсөн гэж үзэн уг барилгыг нураах шийдвэр гаргажээ.

Шүүхийн шийдвэрийг  өнөөдрөөс эхлэн биелүүлж нурааж байна. Монголын шүүх түүхэндээ анх удаа барьсан барилгыг нураах шийдвэр гаргасан нь энэ  юм. Арав гаруй айлыг нар харах боломжгүй болгож байсан тус барилгын эздэд энэ том сануулга болсон нь дамжиггүй. Цаашид ч иргэдийн эрх ашгийг зөрчиж, хаа дуртай газраа байшин барилга барьдаг зохисгүй үйлдэл гарахад энэ шийдвэр хазаарлаж өгнө гэдэгт итгэлтэй байна.