Нийслэлд шийдвэл зохих олон асуудлын нэг нь оршуулгын газар гэдэгтэй санал зөрөх хүн бараг үгүй биз ээ. Хүн амын нягтаршил хэрээс хэтэрч, нийслэлийн чиглэсэн их нүүдлийн уршгаар “чимээгүй хот”-той хаяа дэрлэн, хашаа хатгаж амьдарч буй хүмүүс олшрох болжээ.
Хүүхдүүд шарилын чулуун дээр тоглож томчууд нь түүн дээгүүр гишгэлэн буйг хараад гайхах нь бараг үгүй болж. Зарим шарил ухагдаж, ил гарсан ясыг нохой зууж ирж хүүхэд хөгшдийг айлгах тохиолдол цөөнгүй гарч буйг иргэд хэлж байна.
Нийслэл хотын хэмжээнд шарил тавьдаг том жижиг, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нийлсэн 20 гаруй газар байдаг. Нэг үгээр хэлбэл хотоос хаашаа ч гараад давхисан оршуулгын газартай дайралдана. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд гэхэд л жилд дунджаар 6500-7000 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 гаруй хувийг нь чандарлах хэлбэрээр оршуулж үлдсэн 60 хувийг олон жилийн мөрдөж ирсэн жаягаар нутаглуулдаг гэсэн үг.
Зөвхөн нийслэл хотын хэмжээнд гэхэд л жилд дунджаар 6500-7000 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 гаруй хувийг нь чандарлах хэлбэрээр оршуулж үлдсэн 60 хувийг олон жилийн мөрдөж ирсэн жаягаар нутаглуулдаг гэсэн үг.
Газар талбай нөөцийн хувьд нэг шарилд 10 м кв-аас илүү газар олгохгүй гэсэн тогтоол байдаг. Гэтэл бодит байдал дээр ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр тавьсны улмаас нэг шарил 15-20 м кв газар эзэлж байх жишээтэй.
Ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр тавьсны улмаас нэг шарил 15-20 м кв газар эзэлж байх жишээтэй.
Тулгамдаж буй асуудлын нэг бол булш ухаж сүйтгэх явдал. Хэдэн жилийн өмнө шарил ухаж алт, мөнгө эд зүйл цуглуулдаг хүмүүсийн бүлэг байсан бол өнөөдөр ч тийм тохиолдол мэр сэр гарсаар л байна. Гэхдээ булш ухсан хэргүүдийн талаарх мэдээлэл зөвхөн харуул хамгаалалтай газруудаас мэдэгдэж байгаа тохиолдол нь энэ. Харуул хамгаалалтгүй газруудад оршуулсан шарилын хэдийг нь ухаж сүйтгэснийг хэн ч мэдэхгүй гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө шарил ухаж алт, мөнгө эд зүйл цуглуулдаг хүмүүсийн бүлэг байсан бол өнөөдөр ч тийм тохиолдол мэр сэр гарсаар л байна.
Нийслэл хотод байгаа хамгийн том оршуулгын газар бол Нарангийн энгэрийн оршуулгын газар. Оршуулгын газрын нөгөө зах нь харагдахгүйгээ барахгүй цаашаа толгод даван цайран харагдана. Арга ч үгүй биз бидний мэдэх 70 давхрын оршуулгын газраас бараг дөрөв дахин том шүү дээ. Бас хамгийн их булш ухаж, сүйтгэгддэг газар ч гэж хэлж болно. Хүмүүс оршуулгын газарт хог их хаясны улмаас шарил дунд босгосон уул овоо шиг л үзэгдэх болжээ. Шарилын хөшөөн дээр суусан хэрээ энд тэндхийг ажиглан гуаглаж хошуугаараа хог ялган тэмтчих аж. “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдаж, эрээ цээрээ алдсан хүмүүс бурхан болоочдын ясыг өндөлзүүлсэн байх юм.
Арга ч үгүй биз бидний мэдэх 70 давхрын оршуулгын газраас бараг дөрөв дахин том шүү дээ.
Булш ухаж, доторхи эд зүйлийг авах нь хүний ёсонд байна гэхэд итгэхэд бэрх. Хэдий тийм ч энэ хэрэг гарсаар байгаа. Оршуулгын газры хүн мандаг ч өдөр шөнийн турш хараад байна гэдэг хэцүү. Өдрийн цагаар хараад манаад байж болох ч шөнө манана гээд төсөөлөхөд бэрх санагдаж, айдас төрөх аж. Энэ газрыг харж хамгаалж байдаг оршуулгын газрын харуул нэрээ хэлэхийг хүсээгүй ч бидэнтэй ярилцсан.
Өдрийн цагаар хараад манаад байж болох ч шөнө манана гээд төсөөлөхөд бэрх санагдаж, айдас төрөх аж.
-Энд ажиллаад удаж байна уу. Хэнтэй хамт ажилладаг вэ?
-Энд ажиллаад нэг их удаагүй. Урьд нь нөхөртэйгээ хамт ажилладаг байсан ч хань минь нас барсан. Одоо охинтойгоо хамт байдаг.
-Та цалин авдаг уу. Сардаа хичнээн хүн оршуулдаг вэ?
-Нарийн тоог бол сайн мэдэхгүй. Янз янз л байдаг. Мэдээж хөдөлмөрлөж байгаа учраас цалин авдаг гэхдээ нарийн хэлмээргүй байна.
-Булш ухаж тонох тохиолдлууд гараад байдаг. Ямар хүмүүс ийм жигшүүртэй хэрэг үйлддэг юм бэ?
-Булш ухаж сүйтгэх хэрэг мэр сэр гардаг. Хүний ёсноос л гажууд бөх зүрхтэй хүн л ийм зүйл хийдэг байх даа. Ямар зорилгоор ухаад байгааг нь ойлгохгүй юм. Бодвол дотор нь байгаа эд зүйлсийг л авах гэж ухдаг байх даа. Ёстой хэлж мэдэхгүй юм. Бодвол ядуу тарчиг болохоор л ингэж ухдаг болов уу.
-Оны дараахан гурван булш ухсан хэрэг гарсан шүү дээ?
-Нэг сарын дундуур байхаа гурван булш ухсан хэрэг гарсан. Хөдөөлүүлээд удаагүй булшийг ухаж сүйтгэсэн байсан. Гэхдээ зөвхөн цээжин хэсгээс дээш хэсгийг нь ухаж сүйтгэсэн байдаг.
-Дотроос нь эд зүйлсээс гадна биеийг нь хөндсөн тохиолдол байдаг уу?
-Тийм зүйл байдаггүй. Зөвхөн дотор байсан цай, мөн ёс болгож тавьдаг идээ зэргийг нь авчихсан байдаг гэв.
Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг хүн бүр мэддэг. Газар нутаг нь багтахгүй хотод зөвшөөрөлгүй оршуулгын газар бас цөөнгүй. Нийслэлийн зүгээс оршуулгын газрын асуудлаар ямар бодлого баримталж ажиллаж байгааг Улаанбаатар хотын Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Нийслэлд хотын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй оршуулгын газар хичнээн байдаг вэ?
-Улаанбаатар хотын эргэн тойронд 20 гаруй оршуулгын газар байдаг. Зөвшөөрөгдсөн оршуулгын газарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах шарил чандарлах төв, Баруун турууны аманд байрлах шарил чандарлах төв, Нарангийн Энгэрийн оршуулгын газар, Хан-Уул дүүргийн 14 хороо Мааньтын оршуулгын газар, Сонгинохайрхан дүүргийн 22 хороо 61-ийн гармын нутаг дэвсгэрт байрлах Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Алтан-Өлгийн оршуулгын газрууд зөвшөөрөлтэй.
-Дээр дурдсан газруудаас зөвшөөрөгдөөгүй газарт шарилыг оршуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Өнгөрсөн оны ИТХ-аар баталсан 86 дугаар тогтоол, журманд тодорхой зааж өгсөн байгаа. Хэрвээ шарилыг ил тавьсан тохиолдолд шүүх шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага шарилын ар гэрийнхнийг тогтоон буцааж шилжүүлэн зөвшөөрөлтэй газар оршуулах шаардлагыг тавьдаг.
-Газар олголтын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ?
-Газар бол үнэ төлбөргүй олгож байна. Зөвхөн үйлчилгээний төлбөр гэж байдаг. Тухайн оршуулгын газар дээр очоод хаана оршуулах зөвшөөрлийг тухайн газрыг хариуцан ажиллаж буй мэргэжлийн байгууллага зааж өгнө.
-Булш ухсан, тоносон хэргүүд гардаг шүү дээ?
-Булш ухаж, тоносон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг журмаар тогтоож өгсөн байгаа. Бүх оршуулгын газрыг эзэнтэй байх ёстой гээд журамлаад өгчихсөн.
Бүх оршуулгын газрыг эзэнтэй байх ёстой гээд журамлаад өгчихсөн.
-Хотын хүн ам багтаж ядан байгаа. Оршуулгын газрыг хумих бодлого хэрэгжихгүй мэт санагдах юм?
-Шинээр оршуулгын газар байгуулахгүй, тэлэхгүй одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад явна. Чандарлаж болон далд оршуулах хэлбэртэй байгаа боловч цаашдаа хөрсний бохирдол, газрын нөөцтэй холбогдуулан чандарлаж оршуулах хэлбэр лүү түлхүү анхаарч ажиллана.
Олон учир шалтгааны улмаас иргэд өвгөд дээдэс, аав ээж, ойр дотныхон хүмүүсийнхээ шарилгы авч чандарлах тохиолдол гарах болжээ. Энэ талаар "Улаанбаатар буян" компаний үйлчилгээ хариуцсан захирал Д.Мөнхнасантай уулзсан юм.
-Хуучин шарилын газраас хүмүүс шарилаа зөөлгөж чандарлуулах тохиолдол байдаг уу?
-Тийм тохиолдол их байдаг. Хүмүүс энэ талаар эргэцүүлж бодох, хүлээж авах чадвар арай өөр болж байгааг харуулж байна. Эвдэрч тоногдсон хуучин оршуулгын газруудаас бурхан болоочийнхоо шарилыг авч чандарлуулан суварганд залснаар үргэлж номын дуутай, байнгын харуул хамгаалалттай цэвэрхэн орчинд гаднын аливаа нөлөөлөлд өртөхгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж байгаа хэрэг юм.
Хүмүүс энэ талаар эргэцүүлж бодох, хүлээж авах чадвар арай өөр болж байгааг харуулж байна.
-Хичнээн талийгаачийн шарилыг энэхүү байдлаар нүүлгэн шилжүүлсэн бэ?
-Бурхан болоочийн шарилыг газраас гаргаж чандарлан Буяны цогцолборуудын суварганд залах 200 гаруй үйл ажиллагааг явуулсан байна.
Бурхан болоочийн буяны ажил өөрчлөгдөж сайжирсан гэж олон нийт ярих болжээ?
-Манай оршуулгын компаниудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар дэлхийн жишигт хүрсэн гэж хэлж болно. 2014 оны долдугаар сард Олон Улсын оршуулгын байгууллагын холбооны гишүүд болох 10 гаруй улсын төлөөлөлүүд ирж манай оршуулгын газруудтай танилцсан. Тэр үеэр бидний хийж байгаа ажилтай танилцан “Монголчууд биднээс суралцах биш, бид монголчуудаас туршлага судлах шаардлагатай юм байна” гэсэн.
Тэр үеэр бидний хийж байгаа ажилтай танилцан “Монголчууд биднээс суралцах биш, бид монголчуудаас туршлага судлах шаардлагатай юм байна” гэсэн.
-Тэгэхлээр оршуулгын үйл ажиллагааны зардлын асуудлаар ярилцъя. Хэт өндөр үнэтэйгээс болж ил тавих, нүх ухаад орхих тохиолдол гараад байгаа юм болов уу?
-Гадаад орнуудын оршуулгын зардал бол маш их өндөр байдаг. Манай компанийн үзүүлж буй чандарлаж оршуулахад бүх үйлчилгээг цогцоор нь аваад хоёр сая орчим төгрөг төлөөд л дахиж төлбөр төлөхгүй нөхцөлтэй байдаг.
-Нийслэл төдийгүй хөдөө орон нутгаас чандарлаж оршуулах хэлбэрийг сонгох тохиолдол байдаг уу?
-Хөдөө орон нутгаас талийгаачийг чандарлаж оршуулах зүйтэй гэсэн шийдвэр гаргаад ирдэг хүмүүс байдаг. Засмал замд холбогдсон төвийн аймгуудаас ихэвчлэн ирж чандарлах оршуулгын хэлбэрийг сонгодог. Мөн хөдөөний иргэд Улаанбаатар хотод нас барсан бол чандарлаад, чандарыг орон нутагт нь аваачиж залж мөнхжүүлэх нь элбэг болсон.
Хөдөө орон нутгаас талийгаачийг чандарлаж оршуулах зүйтэй гэсэн шийдвэр гаргаад ирдэг хүмүүс байдаг.
-Хөнгөлттэй үнийн тариф гэж байдаг уу?
-Нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст хөнгөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг. Жилд 150-200 иргэнд хөнгөлөлт үзүүлж байна. Зарим тохиолдолд 100 хувь даагаад оршуулгын үйл ажиллагааг явуулах тохиолдолууд ч байдаг.
Зарим тохиолдолд 100 хувь даагаад оршуулгын үйл ажиллагааг явуулах тохиолдолууд ч байдаг.
-Чандарлаж оршуулахын давуу тал нь юу вэ?
- Чандарлаж оршуулахад хурдан сайн төрөл олох, төрөл дээшилж төрөх гээд шашны олон сайхан тайлбар байдаг юм билээ. Хамгийн энгийн хэнд ч ойлгомжтой нь бол талийгаачийг хүндэтгэлтэй газар, номын дуутай орчинд чандрыг нь мөнхөд байлгана гэдэг нь ар гэрийнхнийх нь хийж буй мөнхийн буян гэж ойлгож болно. Очоод эвдчих юм болов уу, яачих бол гэсэн ямар нэгэн айдасгүй байна. Манай компанийн санаачлан бий болгосон чандарлаж оршуулах хэлбэрээр 2004 оноос хойш 23000 гаруй хүнийг оршуулсан байдаг. Тэгэхээр дунджаар нэг хүнд ноогдох 15 метр квадрат талбайгаар бодоод үзэхэд 350 гаруй га талбайг оршуулга болохоос сэргийлсэн, түүнээс үүдэн байгаль экологи, иргэдийн эрүүл мэндэд учруулах эрсдлийг зогсоосон гэдэг нь нийслэлийн газар зохион байгуулалт, иргэдийн амьдрах таатай орчинд хүртэл ямар их ач холбогдолтой байгааг харуулж байна.
-Танай компанийн харьяанд ямар оршуулгын газрууд байдаг вэ?
-Манай компаний харьяанд Сонгинохайрхан дүүргийн Баруун туруунд байрлах чандарлаж оршуулах буяны төв, Алтан-Өлгий, Наран, Өлзийтийн оршуулгын газарт газар олгох зөвшөөрлийг өгч байна.
-Харуул хамгаалалтын ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Наран болон Өлзийтийн оршуулгын газруудад харуул хамгаалалтын ажилтан ажиллаж байгаа. Хуучин оршуулгын газруудын талбайн хэмжээ маш их томорсон тул байдаг тул хянагдах бололцоо тун хэцүү. Чандарлах төвийн хувьд харуул хамгаалалтын ажил өндөр түвшинд, байнгын камерын хяналт болон дохиоллын системээр бүрэн тоноглогдсон байдаг.
Булш ухаж сүйтгэсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага үнэхээр сул байдаг аж. Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлд
129.1.Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
129.2.Энэ хэргийг давтан, бүлэглэж, тохуурхан даажигнаж, эсхүл онц жигшүүртэй авирлаж үйлдсэн бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Цаашид энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар зэм ногдуулах талаар мэргэжлийн байгууллагууд хамтран нэг шийдэлд хүрэх шаардлагатай байна. Булш ухах гэмт хэргийн зорилгыг судалж, ямар хүмүүс үүнийг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тодруулах асуудлыг орхигдуулж болохгүй нь гарсан гэмт хэргээс бид мэднэ.
Оршуулгын газар гэхээр л яагаад заавал уулын энгэрт хэдэн хөшөө, хог дүүрсэн газар байх ёстой гэж. Дэлхийн нийтийн жишгийг дагаж хөгжих хэрэгтэй. Гадаадад бол оршуулгын газар хот дундаа байх тохиолдол байдаг ч ямархуу төрхтэйг нь харсан байх. Ногоон байгууламж, байнгын харуул хамгаалалт гээд л яг л цэцэрлэгт хүрээлэн шиг.
Оршуулгын газар гэхээр л яагаад заавал уулын энгэрт хэдэн хөшөө, хог дүүрсэн газар байх ёстой гэж.
Дэлхийн нийтийн оршуулгын хэлбэр хандлага чандарлаж оршуулах хэлбэрт шилжиж байна. Бид ч гэсэн дэлхийн жишгийг дагаж энэ хэлбэрт шилжих нь зүйтэй болов уу. Газарт оршуулсан хүний биеэс маш олон төрлийн хорт бодис ялгардаг учраас тухайн газрын хөрсийг маш их бохирдолд оруулдаг. Зарим оршуулгын газар ундны усны эх үүсвэрийн бүс нутагт ч байдаг. Чандарлаж оршуулах нь газар нутгийн хувьд хэмнэлттэй, байгаль экологит сайн гээд эерэг тал ихтэй энэ удаагийн сурвалжлагаанаас дүгнэн хэлэх байна.
Зарим оршуулгын газар ундны усны эх үүсвэрийн бүс нутагт ч байдаг.