Аялал жуулчлалын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж буй "Женко Тур Бюро" ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой "Hunnu Music Festival" арга хэмжээг наадмын дараа буюу долдугаар сарын 14-нд Чингис Хааны морьт хөшөө цогцолборт зохион байгууллахаар ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах томоохон үндэслэл болж байгаа төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой юм.
“Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээнэ.
Түүнчлэн наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээнэ.
"Hunnu Music Festival" нь дэлхийд авьяас, нэр хүндээрээ ид гялалзаж буй DJ хөгжимчдийг Монголдоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод байгаа бөгөөд энэ жилийн наадамд олон улсад нэр алдраа түгээсэн 5-6 DJ, мөн Монголдоо ур чадвараараа шилэгдсэн болон шинээр цойлон гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан нийт 12 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна.