m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.11 08:37
472
Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Айлын хүүхэд бүр өөрийн намтар түүхтэй. Жишээ нь айлын ууган хүүхэд , дунд хүүхэд, отгон хүүхэд, бас айлын ганц хүүхэд ч гэж байдаг .Та  чухам айлын хэд дэх хүүхэд нь болж төрсөн  бэ? Энэ нь таны зан үйл, аж  байдалд их нөлөөлдөг байна.

Айлын ууган хүүхэд
Айлын ууган хүүхэд төлөн төвшин буурь суурьтай, хашир, хянамгай, найдвартай  байдаг. Хэрэв та айлын ууган хүүхэд бол танд баяр хүргэхээс өөр аргагүй. Учир нь хүмүүс тэднийг хүндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хүүхдүүд өндөр албан  тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй  байдаг. Тэд зохион байгуулах ховор авьяастай. Гэхдээ  бусдыг  захиран тушаах дуртай  байдаг.  Энэ дутагдал нь түүнийг бусадтай эвдрэлцүүлж  болзошгүй. Ууган хүүхдүүд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм  бүгдийг сэтгэлдээ маш эмзэг хүлээн  авдаг. 

Айлын дундах хүүхэд 
Айлын  дундах хүүхдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа 1/4 тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин  хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг хэрэглэж өнгөрөөдөг байна. Айлын дундах хүүхэд үргэлж нөөцөнд байдаг. Эцэг  эхчүүд нь анхны ба бага хүүхдээ илүү их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Айлын дунд хүүхдүүд амьдрах ухаанаараа хэр баргийн хүнийг урдаа оруулахгүй. Энэ нь хожим тэдний амьдралд байр сууриа олоход онцлох  үүрэгтэй  байдаг. Айлын дундах хүүхдүүд заримдаа өөртөө хууль ёсоор ноогдох хувиа ч хүртэл хүртэж чаддаггүй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мөн айлын дундах хүүхдүүд шинийг сэтгэгчид, зохион бүтээгч, төрөлхийн инженер хүн.

Айлын бага хүүхэд
Айлын бага хүүхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож өсдөг. Хүн бүхэн тэднийг буруутгана. Хэрэв үнэн зөв  шийд гаргаж чадахгүй бол цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгүй. Айлын бага хүүхдүүд бие дааж сураагүй байдаг.  Аав ээж  ах, эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал үзээгүй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхалаар бүхнийг ялна гэж боддог.

Айлын ганц хүүхэд
Айлын ганц хүүхэд зан авир, ааш араншингынхаа хувьд айлын том хүүхэдтэй адилхан байдаг. Өөрөө өөртөө хатуу  зарчимч бай. Хожимын амьдралд тань хэрэг болно. Цаг ямагт дураараа авирлаж байдагаа боль .