m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.23 14:44
61
Монгол нохойгоо хайж 35000 доллар зарцуулжээ

Жанет Михалифи гэдэг Америк эмэгтэй 2013 оны 7 сард Монгол улсад аялал жуулчлалын шугамаар ирж байжээ. Тухайн үедээ тэрээр Булган аймагт аялж байхдаа баазаасаа гараад зураг авч явахдаа төөрсөн байна. Нэлээд харанхуй болж байсан учир Жанет хаашаа явахаа ч мэдэхээ байн зүгээ алдаж сандарч явахад нь Монгол нохой түүнийг дагуулан эргүүлэн баазад нь хүргэж өгчээ. Энэ бүхэнд сэтгэл нь хөдөлсөн Жанет уг банхарын 3 сартай гөлгийг бичиг баримтыг нь бүрдүүлэн байж гэртээ авч харьсан аж. 

Гэсэн ч удалгүй 11 сард түүний 7 сартай нохой нь эзэнтэйгээ хамт салхилж явахдаа туулай хөөж алга болсон байна. Жанет нохойгоо бүтэн жил гаруй сураглаж, зар сурталчилгаа байрлуулан байж болох бүх л аргаар хайсан ч найдвар тасралгүй эрлээ үргэлжлүүлсээр байжээ. 

Ийнхүү бүтэн жил гаруй уйгагүй нохойгоо хайж, эрлийн ажиллагаанд ойролцоогоор 35 000 доллар зарцуулсан төдийгүй нохойгоо Жорж Таун-аас алдсан ч 115 километрийн холоос буюу Мисиссипи мужаас эргүүлэн олж авсан гэнэ. Нохой яаж яваад Миссипид очсоныг мэдэхгүй ч эзэнтэйгээ эргэн жаргалтай амьдарч байгаа юм байна.