m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.27 05:49
87
Ахмад дайчдад ойн медаль гардууллаа

Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа Өмнөговь аймагт болжээ. 

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа Өмнөговь аймагт болжээ

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Д.В.Аникин нар үг хэлж баярын мэндийг дэвшүүлсэн бөгөөд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Димитрий Викторович ахмад дайчдад шагналыг гардуулан өгсөн байна. Ахмад дайчдаас Б.Хүү, С.Яринпил, Г.Сүхбаатар нар өөрийн биеэр ирж шагналаа гардсан ба бусад ахмад дайчдын төрөл төрөгсөд шагналыг гардан авсан юм.