m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.03 23:18
261
Роберт Куок өөрийн хувийн онгоцоор иржээ

Шангри-Ла хэмээх дээд зэрэглэлийн зочид буудлын нээлт нам жимхэн болоод өнгөрлөө.

Газрын маргаанаас эхлээд хэл ам дагуулан байж баригдсан дэлхийн хэмжээний том буудлын нээлт ийм даруухан болсон нь анхаарал татаж байна. Баригдах явцдаа шатаж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас хумсалсан гээд муу нэр энэ барилгаас салаагүй.

Дэлхийн тэрбумтнуудын нэг “Керри” группийн эзэн Роберт Куок хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өөрөө хувийн онгоцоор Монголд хүрэлцэн иржээ. Дээд зэрэглэлийн зочид буудал нээж буйгаа олонд зарлалгүй, сүр дуулиан болгоогүй нь хөрөнгө оруулагч талаас хамаатай, тэдний санал байсан гэнэ.

 

Дээд зэрэглэлийн зочид буудал нээж буйгаа олонд зарлалгүй, сүр дуулиан болгоогүй нь хөрөнгө оруулагч талаас хамаатай, тэдний санал байсан гэнэ.

Юутай ч Монголд дээд зэрэглэлийн зочид буудал нэгээр нэмэгдлээ. Ирэх жил болох АСЕАМ-ын уулзалтын үеэр том гүрний удирдагчид тухлах газар Шангри-Ла байж, Монголын нэрийг тахлах гэдэгт эргэлзэх зүйл алга.