m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 03:58
85
"Автомашингүй өдөр" захууд амарна

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. Энэ хүрээнд "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
 

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр болжээ.