m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.05 03:06
408
Салхинд тэсээгүй барилгыг "Тэнгэр-Ээл" компани барьжээ

 Сүхбаатар дүүргийн I хороо, Замын цагдаагийн газрын урд байрладаг  "Нархан" хотхоны 13 давхар барилгын гадна пасад өчигдрийн 12-14м/сек салхинд  тэссэнгүй нурж эхлэв. Тус барилгыг "Тэнгэр-Ээл" компани барьж, 2008 онд ашиглалтанд орсон гэнэ. Энэ асудалтай холбоотой Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас ярилцлага авах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй.  

Мэргэжлийн хяналтынхан  хүн хүч цөөтэй, салбарт бүрт хүрч ажиллаха боломжгүй байдаг гэж зовлон тоочдог ч энэ барилгын нурсан хэсэг хүний, хүүххдийн дээр унасан бол яах вэ. Хэн хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах юм бэ. Хамгийн гол нь энэ барилгыг улсын комисс хүлээн авсан л баймаар. Тэр комисст мэргэжлийн хяналтынхан онцгой үүрэгтэй оролцдог учраас энэ газрыг зориод хаалга мөргөлөө.

Тус барилга “Бадамлах нар”  орон сууцны конторт хамаардаг юм. Харуулын үүрэг гүйцэтгэгч н.Пунцагноровтой уулзлаа.

"Өчигдөр 14.00 цагийн үед хүчтэй салхилахад ийм зүйл боллоо. Одоо би тодорхой ярилцлага өгч чадахүй. Мэргэжлийн хяналт, гүйцэтгэгч, захиалагч компани нарын хариуцлагын асуудал болохоос ашиглагч компани хариуцлага хүлээхгүй" гэв.

Тус барилгын хоёр давхарт оршин суугч бидэнтэй уулзаж санал бодлоо хэллээ.

"Би өчигдөр 16.00 цагийн үед гэртээ ирэхэд ийм осол болчихсон байсан. Энэ бол барьсан компанийн 100 хувь буруу. Энэ барилгыг “Тэнгэр-Ээл” компани барьсан бөгөөд анхлан 12 давхрын зориулалтайгаар зураг төслөөр барьж байсан юм билээ. Гэтэл 12 давхар дээрээ ямар ч зураг төсөлгүй нэмж нэг давхрыг дур мэдэн өөрчилж барьсан гэдгийг сүүлд мэдсэн. Гэхдээ бид нар байрандаа орохдоо энэ талаар огт мэдээгүй байсан. Тэгээд ч байранд ороход СӨХ, юу ч байхгүй эзэнгүй шахуу байр биднийг угтсан. Дараа нь байрныхаа оршин суугчдын 30 гаруй айлын хурал хийж байгаад “Бадамлах нар” орон сууц конторын газарт харьяалуулсан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч байхад сар болгон нэг айлаас дунджаар 25.000 мянган төгрөг авдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. Та бүхэн орж энэ талаар мэдээлэл хийж, хаалга үүд, орцны гэрэл, хана таазны байж байгааг харвал үнэхээр харамсалтай. Одоо байрныхаа оршин суугчдыг цуглуулаад орон сууцны конторт хандана. Тэд нар арга хэмжээ авахгүй бол анх барьсан “Тэнгэр-Ээл” компанийг шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй.        

Сүүлийн үеийн орон сууцнууд энэ мэт ар араасаа асуудал дагуулсаар байгаа нь харамсалтай. Барилга дээрээс юм унадаг байсан  бол өнөөдөр барилга нь нурах шахаж байна.Энэ асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа алга. хэн хариуцлага хүлээж, иргэдээ хохиролгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах юм бол?

 

"Тэнгэр-Ээл" компанийн буруугаас болж барилга нурлаа