m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.05 05:31
174
Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас эхлэн засварлана

Цэвэр ус, дулаан хангамжийн шугам хоолойг шинэчилж байгаатай холбогдуулан Нийслэлээс зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал

"Энэ сарын 15-наас эхлэн Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаанд зогсоон засварлахаар болсон. Туул голруу ямар ч шүүлтүүргүйгээр бохироо цутгана, ус тасарна гэх мэт ташаа мэдээлэл иргэдийн дунд нэлээд байна. Энэ бол жил болгон л хийгддэг ажил, улс төржүүлэх шаардлага байхгүй. Харин иргэд өөрсдөө энэ хугацаанд усны хэрэглээгээ багасгах хэрэгтэй байна" гэв.

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл

"Төв цэвэрлэх байгууламжийг Засгийн газрын концессоор засварлана гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болголгүй явсаар ийм байдалд хүрээд байна. Бид зургаан тэрбум төгрөг гарган засварын ажлыг явуулахаар сонгон шалгаруулалт хийгээд явж байна. Шахуу яаралтай арга хэмжээг өөрсдийн зүгээс бол хэрэгжүүлж байгаа" гэв.