m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.06 06:28
253
“Ulaanbaatar Auto Show 2015” нээлтээ хийлээ

Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цугладаг “Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэн Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Энэ жилийн үзэсгэлэнд "Ford", "Hyundai", "Jeep", "Kia", "Nissan", "Toyota", "VolksWagen" зэрэг брэндүүдийн шинэ, шилдэг загварын автомашинуудаа танилцуулж байгаа юм.

Энэ жилийн үзэсгэлэнд "Ford", "Hyundai", "Jeep", "Kia", "Nissan", "Toyota", "VolksWagen" зэрэг брэндүүдийн шинэ, шилдэг загварын автомашинуудаа танилцуулж байгаа юм.

Энэ удаагийн автомашины үзэсгэлэнгийн онцлог нь "МАДА" буюу Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан ёсоор төлөөлдөг брэндүүд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Монгол орны цаг агаар бүтцийн онцлогт тусгайлан тохируулан үйлдвэрлэсэн, 0 километр бүхий автомашинуудаас сонголтоо хийх боломж бүрдэж байгаа юм.

Монгол орны цаг агаар бүтцийн онцлогт тусгайлан тохируулан үйлдвэрлэсэн, 0 километр бүхий автомашинуудаас сонголтоо хийх боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Тээврийн Газар нь Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөнийтүүхт 90 жилийн ойн хүрээнд энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Та бүхэн “Ulaanbaatar Auto Show 2015” үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнээр дистрибьютор компаниудын онцгой хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахын зэрэгцээ оригинал сэлбэг хэрэгсэл, баталгаат засвар үйлчилгээний тухай нэдсэн мэдээлэл авч даатгал, санхүүгийн түрээс, автомашины нэмэлт тоноглол, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл зэрэг тус салбартай холбоотой байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой. 


"Таван богд" группийн маркетингийн менежер Б.Сайнбилэг

Автомашины үзэсгэлэн гурав дахь жилдээ болж байна. Автомашин деллерүүдийн ассоциацийн хүрээнд явуулж байгаа хамгийн том ажил бол энэхүү үзэсгэлэн худалдаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдаанд "Toyota" болон "Volkswagen" брендүүд "Таван богд" компанийг төлөөлөн ордог. "Toyota" корпорацийн хувьд 2016 онд загвар шинэчлэгдсэнтэй холбогдуулан олон бүтээгдэхүүн танилцуулахаар оролцож байгаа. 2015 оны загвар "Land Cruiser Prado",  "Land Cruiser GX 200" маркийн автомашинаар оролцож байна. Энэхүү экспог тохиолдуулан "Land Cruiser GX 200" автомашиныг худалдан авбал 10 сая төгрөгийн хөнгөлөлтийг олгож байгаа. "Toyota" бол монголд шалгарсан хамгийн шилдэг бүтээл.

"Toyota" бол монголд шалгарсан хамгийн шилдэг бүтээл.

"Монгол Хьюндай" автомотивын худалдааны менежер М.Шинэ-Од

Манайх тав дахь жилдээ энэхүү экспод оролцож байна. Энэ жилийн автомашины үзэсгэлэнд гурван автомашинаар оролцож байна. "Tucson Ix-35", "Sonota 8" мөн "Santa Fe" машины шинэ загварыг танилцуулж байна. Шинэ загваруудыг их сонирхож байна. Манай үйлдвэрийн автомашин бол худалдан авалтын дараах зардал бага, загвар сайтай, бинзен зарцуулалт бага учраас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Манайд орж ирдэг машинууд сибирийн бүсд зориулагдсан учраас эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд тохирсон машин. Жишээлбэл, синтетик тостой, түлк резинүүд нь хөлдөхгүй, царцахгүй гээд олон давуу талтай. 

Манай үйлдвэрийн автомашин бол худалдан авалтын дараах зардал бага, загвар сайтай, бинзен зарцуулалт бага учраас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн.