m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.08 06:36
265
Дуучин Эрдэнэтунгалагийн хайрын үгтэй пост 3000 лайк авчээ

Дуучин Г.Эрдэнэтунгалаг "Хорин нэгэн мянга" шоунд оролцож ялагдсан ч нэр хүнд нь олны дунд эрс өссөн билээ. Түүнийг бөх залуутай сууж охинтой болоод салсныг олон хүн мэддэг ч харин ханьтай болж байгааг нь төдийлөн мэддэггүй. Тэгвэл дуучин маань өөрийн нүүр хуудсандаа нөхөртэйгөө авахуулсан зургаа тавьж "Хань минь чи.... Хальтирсан хөлөөс минь ниссэн чулууг зүрхэндээ нуусан хорвоо минь. Ханатлаа үнэрлэсэн ч цангатлаа санадаг бороо минь шүү" хэмээн сайхан үгтэй пост үлдээсэн нь олон хүнийг баярлуулж 3000 гаран лайк, 100 шахам талархлын үгтэй сэтгэгдэл цуглуулжээ.