m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.08 23:12
117
Өмнөговь аймагт дүйцүүлэх албаны сургалт болов

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2015 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны сургалт Говь гурван сайхан уулын ойролцоо хээрийн байрлалд зохион байгууладжээ.

Сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг цэргийн сургалт бэлтгэлийн стандартын дагуу төлөвлөн сургалтын цагийг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулж байна. Тухайлбал, “Бие бялдрын бэлтгэл”, “Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил”, “Жагсаалын бэлтгэл” хичээл, Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл” хичээл, “Галын бэлтгэл” зэрэг хичээл сургалтын хөтөлбөрт багтжээ.

Сургалтад хамрагдаж байгаа дайчид хоёр жилийн хугацаанд нийт 30 хоногийн сургалтанд хамрагддаг

Сургалтанд хамрагдагсдад  хичээл бүрийн материаллаг хэрэгслийг хангаж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургалтын зэвсэглэл, химийн болон биеийн тамирын техник хэрэгслийг ашиглажээ. 

Сургалтад хамрагдаж байгаа дайчид хоёр жилийн хугацаанд нийт 30 хоногийн сургалтанд хамрагддаг бөгөөд үүнээс гадна хуулинд зааснаар тухайн сум орон нутагтаа 180 хоногийн хүмүүнлэгийн ажилд оролцох ёстой байдаг юм.