Хөгжлийн банкны бондын зарцуулалт үр дүн муутай байгаа гэсэн шалтгаанаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл үр дүн муутай тус бондоос УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн хувьцаа эзэмшдэг компанийн нэр дээр зээл авч ашигласан гэсэн мэдээлэл байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга М.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар өөрсдийн хувь эзэмшдэг компанийн нэр дээр Хөгжлийн банкнаас зээл авчээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд
- “Улаанбаатар”, “Говь”, “Зоос гоёл",” Авто импекс”, “Женко тур бурю”, “Эрдэнэс тавантолгой”, “Технологийн дээд сургууль зэрэг найман компанид хувьцаа эзэмшдэг Тэгвэл тэрбээр “Говь” компанийнхаа нэр дээр “Говь сүлжмэл, нэхмэл, оёмол самнасан ноос ноолуур боловсруулах” төсөл дээр Хөгжлийн банкнаас арван тэрбум төгрөгийн зээл авчээ.
- УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга М.Гарамгайбаатар
- Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонгын даваа чиглэлийн 100км авто замын тендерт 30 гаруй тэрбум
УИХ-ын гишүүн Су.Батболд
- “Би Ти Эм Ди” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-ийн төсөл дээр 500 сая
-УИХ-ын гишүүн,УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт
- Өөрийн хувь эзэмшлийн “Нью прогресс” ХХК-ийн “Берлин эко” орон сууцны хорооллын дунд баригдаж буй “Буянт-Ахаа” 2*40 МВА 110/10кв-ын дэд станци, 2,5 км урт 110 кв-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөлд 2тэрбум 783 сая Мөн “Алтайн зам” компанийн “Манхан-Дарви” чиглэлийн 100км авто замын төсөлд 21 тэрбум 503 сая төгрөгийг тус тус Хөгжлийн банкнаас авсан байна.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
- “МАК” компани бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярынх. Тэрбээр мөн компанийнхаа “Хөх цавын цемент” гэх төсөл дээр 55 сая төгрөг авчээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
- Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкнаас хамгийн олон төсөлд, хамгийн их мөнгө авсан гишүүн гэж хэлж болно. Тэрбээр өөрийн хувьцаа эзэмшлийн “Эм Си Эс” компанийн “Солонго” орон сууцны хорооллын төсөл дээр 55 сая “Энержи ресурс” компанийн “Тавантолгой-Гашуунсухайт”-ын авто замын төсөл дээр 5 тэрбум 795 сая,“Эм Си Эс” компанийн салбар “Пик Деволопмент” компанийн “Мөрөн-Тариалан” чиглэлийн авто замын төсөл дээр 170 сая, “Эм Си Эс” компанийн салбар компани “Эсто” компанийн Баянзүрх-Яармагийн гүүрний чиглэлийн зам барилгын төсөлд 15 тэрбум. Түүнчлэн тус компанийн “Мандалговь-Даланзадгад” чиглэлийн авто замын төсөлд 13 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас тус тус авсан байна.
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
- Мөн л хувь эзэмшдэг “Дархан нэхий” компанийн Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөл дээр 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Энэ бол эрхэм гишүүдийн 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тодорхой дурдагдсан тайлан юм. Өөрөөр хэлбэл тэд УИХ-ын гишүүний нэр нөлөөгөө ашиглан Хөгжлийн банкнаас төсөл нэрээр зээл авч хувийн компаниудаа тордсон бололтой. Аливаа төсөл үр дүнтэй, улс эх оронд ашигтай байвал сайшаалтай. Харамсалтай нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар зээлийн зарцуулалт “сайн биш” гэсэн үнэлгээг өгсөн нь анхаарал татаж байна.