m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.23 02:54
141
"Hunnu Music Festival"-д шилдэг, шинэ залуу хамтлаг дуучид оролцоно

Хүннү гүрний нэр алдрыг олон улсад сурталчлан таниулах орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох зорилготой Hunnu Music Festival-д electronic, hip hip, dance хөгжмийн урсгалаар олон улсад ид танигдаж буй DJ TOKiMONSTA урилгаар оролцох гэж байгаа билээ.

Аялал жуулчлалын төв байршил болох Цонжин Болдогийн задгай талбайд долоодугаар сарын 14-нд бүтэн өдрийн турш үргэлжлэх наадамд олон улсын болон Монголын шинэ үеийн, шилдэг 11 DJ электроник хөгжмийн бүхий л урсгал чиглэлээр тоглохоос гадна Vanquish Цэцэ, Дандий, Lil Thug E болон Mrs.M, Punk and Rap, Aim4R Production, Монголын Флашмоб Бүжгийн Нэгдсэн Холбоо зэрэг орчин үеийн залуусын таашаан сонсдог хамтлаг дуучид нэгдэхээр боллоо.

Түүнчлэн наадмын талбайд шинэ үеийн Монгол Брэнд худалдаа, Handup Crew спорт дугуйчдын үзүүлбэр, элсний воллейбол, хуурай газрын дарвуулт завины уралдаан, UVT машины туршилтын жолоодлого зэрэг хөгжилтэй мөн зугаатай энтертайнмент арга хэмжээнүүд явагдана.

Гэр бүл, найз нөхдөөрөө наадмын амралтын өдрүүдээр амарч зугаалангаа Hunnu Music Festival-д хүрэлцэн ирж зун цагийн дурсамжаа баяжуулах хүсэлтэй залуус Улаанбаатар-Цонжин Болдог хооронд зорчих төлбөргүй автобусаар үйлчлүүлэх боломжтой.  Наадмын өдөр автобус Баянгол зочид буудлын А корпусаас 11:00-19:00 цагийн хооронд тогтмол хуваарийн дагуу үйлчилнэ.

Энэ зуны оргил үед зохион байгуулагдах наадмын энгийн тасалбар 30,000₮, VIP тасалбар 100,000₮-ийн үнэтэй бөгөөд эртэч захиалагчдад зориулсан хөнгөлөлттэй тасалбарууд Easyticket.mn, 1900-1188, Songo.mn-р худалдаалагдаж эхлээд байна.