m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.23 05:00
176
Г.Гантулга: Засаг дарга С.Насанбатыг АТГ шалгаж байгаа

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөл тус аймгийн Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн үйлдлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Өнөөдрийн хуралд ИТХ-ын хуралд суудалтай бүх намуудын төлөөлөл оролцлоо. Өнгөрөгч сарын 4-ний өдөр аймгийн Засаг даргыг огцруулах дөрвөн үндэслэл бүхий саналыг хуулийн дагуу аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнд өгчээ. Хуулийн дагуу 15 хоногийн дотор аймгийн иргэдийн хурлыг зарлан хуралдуулах байсан ч өргөдөл гаргасан төлөөлөгчдийн нэгийг тендер болон албан тушаалын тохироо хийсний улмаас энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн хойшлуулжээ.

Үүний дараа Засаг даргыг огцруулах 12 төлөөлөгчийн гарын үсэгтэй бичгийг энэ сарын 8-ны өдөр Ч.Цэндсүрэнд гардуулан өгчээ. Хуулийн дагуу өнөөдөр хуралдах ёстой байсан ч хурлыг товийг хэлэлцэх ёстой байсан ч хуралдаагүй гэнэ. Гэвч ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн уг бичгийг хүлээж авсны дараа өвчтэй гэж өөрийн хурал удирдах эрхийг Дархан сумын дарга Б.Азжаргалд шилжүүлсэн захирамжийг гаргажээ. Б.Азжаргал "Надтай зөвшилцөөгүй учраас хурлыг удирдан явуулахгүй" гэжээ.

ИТХ-ын төлөөлөгч Г.Гантулга хэлэхдээ "Засаг дарга С.Насанбат нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр орон сууцыг эхнэр, нөхөр хоёрын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 70 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн "Sonota-7" маркийн автомашин байсаар байтал бензин их зарцуулдаг "Landcriuser-200" маркийн автомашиныг 153.9 сая төгрөгөөр 2013 онд худалдан авсан. Дээрхи үйлдэлт АТГ-аас Монгол Улсын эрүүгийн хуулийн 273-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төсвийн тухай хууль, болон удирдах боловсон хүчний томилгооны асуудалд хайнга хандсан гэх үндсэлэлээр огцруулах саналыг хүргүүлсэн" гэлээ.