m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 08:29
272
“Ромашка” сургууль чадварлаг багш нараар багаа бүрдүүлжээ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн оюуны баялаг бүтээгч “Ромашка”цогцолбор сургуулийг танилцуулж байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн хичээлийн байрыг ашиглалтад оруулжээ. Түүнлэн сургуулийн өмнөх боловсролыг орос,хятад хэл дээр заан сургах зорилгоор “Балжингарав”цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

 

“Ромашка”сургууль нь орос,англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг бөгөөд англи хэлийг нэмэлт хөтөлбөрийн дагуу сурагчдад зааж байна. Хичээлийг ОХУ,БНХАУ-аас ирсэн мэргэжлийн чадварлаг багш нар заадаг бол монгол хэл дээрх хичээлүүдийг Монгол Улсын дадлага туршлагатай багш нар заадгаараа давуу талтай юм.