m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.18 05:58
174
Махлаг хүмүүс цөөхөн найзтай байдаг уу

Махлаг хүмүүс энгийн жинтэй хүмүүсийн бодвол цөөхөн найзтай байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.Тэд уг нь хэвийн жинтэй хүмүүсийн найзаа болгохыг хүсдэг ч зарим нь хүлээн авахыг хүсдэггүй байна.

АНУ-ын Аризонагийн их сургуулийн судлаачид өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн урт хугацааны судалгаа хийдэг байгууллагаас 88 сургуулийн 58 мянган хүүхдүүдийн мэдээллийг авч дүн шинжилгээ хийж үзжээ. Мөн тэд оролцогчдыг таван эрэгтэй, таван эмэгтэй найзыгаа хэрхэн сонгосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн байна. Ингэхэд тэдний 20 орчим хувь нь биеийн жингээс хамааран найзаа сонгосон байжээ. Гэхдээ махлаг хэдий ч олон найз нөхөдтэй хүмүүс байдгийг мартаж болохгүй билээ. 

Г.Төгөлдөр