m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.10 05:41
29
Н.Ганболд: Холбоотойгоо нас чацуу төгөлөө илүү өргөжүүлж ой болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Масс агентлаг болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн хавар байгуулсан "Монос" төгөлийнхөө цэнэг усалгааг хийлээ.

Масс агентлагийн Санхүүгийн удирдлагын газрын захирал  Л.Жаргалсайхан

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдрийг тохиолдуулан манай Масс агентлаг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, төсөл хөтөлбөрийн хамт олон өнгөрсөн хавар баялаг бүтээгчдийн Монос төгөлтэй болсон. Өнөөдөр бид намрын арга хэмжээн дээр төгөлийнхөө цэнэг услалтыг хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд маань холбооны гишүүд, удирдах зөвлөл, баялаг бүтээгчдийн төлөөлөл, Масс агентлагийн хамт олон хүрэлцэн ирж оролцож байна. Бид цаашдаа энэ төгөлөө илүү өргөжүүлж ой болгохоор илүү сайн арчлах болно.

өнгөрсөн хавар баялаг бүтээгчдийн Монос төгөлтэй болсон

"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гүйцэтгэх захирал Н.Ганболд

-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоо өнөөдөр өөрийн нэрэмжит "Монос" төгөлийнхөө цэнэг усалгааг хийхээр цуглараад байна. Бид баялаг бүтээгчдийнхээ үндсэн үйл ажиллагааг дэмжин ажиллахаас гадна нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бөгөөд холбоотойгоо нас чацуу төгөлөө илүү өргөжүүлж ой болгохын зэрэгцээ холбоо маань ч гэсэн үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж үндэсний баялаг бүтээгчид үйлдвэрлэгчдийн маань ажил үйлс дэлгэрэх болно гэж бэлэгшээн тарьсан модоо илүү сайн арчилж тордох болно.

үндэсний баялаг бүтээгчид үйлдвэрлэгчдийн маань ажил үйлс дэлгэрэх болно гэж бэлэгшээн тарьсан модоо илүү сайн арчилж тордох болно

"Зөөлөн чулуун хийц" ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр

-Өнөөдөр ийм сайхан үйл ажиллагаанд "Зөөлөн чулуун хийц" ХХК-аас оролцож өөрсдийн холбооны нэрэмжит төгөлийнхөө модыг услахаар гэр бүлтэйгээ хамт ирээд байна. Мод тарих ч гэсэн нэг баялаг бүтээж байгаа учраас цаашдаа энэхүү төгөлдөө илүү олон мод тарих болно.

Мод тарих ч гэсэн нэг баялаг бүтээж байгаа учраас цаашдаа энэхүү төгөлдөө илүү олон мод тарих болно