m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.22 01:29
840
Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулга 83 жилийн түүхтэй

Батлан хамгаалах салбарын урлагын байгууллага болох Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулга нь 1932 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулснаас хойш 83 жил өнгөрчээ. Чуулга нь батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллага юм. 

1945 оны чөлөөлөх дайны талбарт цэрэг, дайчид чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагаар үйлчилсэн цорын ганц урлагийн байгууллага бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй, бие даасан уран бүтээл туурвиж улсын болон олон улсын чанартай соёл урлагийн томоохон арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож ирсэн билээ. Чуулгын уран бүтээлийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 1962 онд “Байлдааны гавьяа”-ны одон, 1982 онд “Байлдааны гавььяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнаж 2002 онд чуулгын түүхт 70 жилийн ойгоор “Эрдмийн чуулга” гэсэн алдрыг хүртээсэн юм.