m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.30 08:26
80
Өврийн сайхан хангай нутгийн баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөн боллоо

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа  бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан танилцуулснаар бүтэн жилийг ардаа үджээ. Төсөл хөтөлбөр орон нутаг, Нийслэл,Олон улс гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжиж буй.  

Түүнчлэн нийгмийн захиалга, баялаг бүтээгчдийн хүсэлтээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдсан билээ.  Тэгвэл тус холбоо өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай аймгийн 19 суманд уулзалт зөвлөгөөн зохион байгуулж баялаг бүтээгчидтэй уулзахын зэрэгцээ “Үндэсний баялаг бүтээгч” сэтгүүлийн тусгай дугаарын нээлт боллоо. Тус уулзалт зөвлөгөөнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч “Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд болон сумдын удирдлагууд, салбар хорооны дарга нар оролцсон юм.

Өврийн сайхан хангай нутагт үйлдвэрлэл явуулж буй баялаг бүтээгчид уулзалтын үеэр саналаа хэлэхийн сацуу тулгамдаж буй асуудлаа холбооны удирлагуудаар дамжуулан илэрхийлж байв.

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны энэ удаагийн уулзалт зөвлөгөөн Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэлсэн. Дашрамд дурдахад Мөрөөдлийн театрын хамт олон шилдэг тоглолтоо Өвархангай аймгийн иргэд хөдөлмөрчдөд зориулан үнэ төлбөргүй толилуулсан нь олон нийтийн талархлыг хүлээж байлаа.

Ийн 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Өвөрхангай аймгийн 19 сумаар хийсэн уулзалт зөвлөгөөн өчигдөр өндөрлөлөө.  Уулзалт зөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээ сурвалжлагыг уншигч танд цувралаар хүргэх болно.