m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.11 08:39
142
Бүрд сум шинэ эмнэлэгтэй боллоо

Энэ сард Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын түүхийн хуудсанд мөрөө үлдээсэн баярт үйл явдлууд тохиосоор байна. Тодруулбал Уянга сумын Жаргалант багт 10 ортой Эрүүл мэндийн төв, Арвайхээр хотод БОЭТ-ийн “Халдварт, сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдаж нээлтээ хийсэн. Харин  Бүрд суманд 13 ортой Эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа.

Эмнэлгийн барилгыг улсын төсвийн 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цагаан бургалдай” ХХК барьж гүйцэтгэсэн юм. Энэхүү барилга нь төрөх, хүүхэд, халдвартын зориулалтын 13 ортой, орчин үеийн чанарын шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн төв болжээ. Бүрд сум нь аймгийн төвөөс 136 км зайд орших бөгөөд тус сумын иргэд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.