m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.22 02:45
238
С.Бүрэнбат: Манай аймагт дуучин Сараа осолдсон хэрэг болоогүй

Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Б.Сарантуяа Сэлэнгэ аймагт тоглолтоор явж байгаад онхолдож,  зуурдаар амь насаа алдсан гэх мэдээ цахим хуудсаар тарлаа. Энэ аймшигт мэдээ үнэн эсэхийг тодруулахаар Сараа болон түүний менежерүүд рүү утас цохисон боловч холбогдохгүй байна. Цагдаагийнханд ч тодорхой мэдээлэл алга. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай холбогдон ийм явдал болсон эсэхийг тодрууллаа.

-Сайн байна уу. Амралтын өдөр залгасанд хүлцэл өчье?

-Сайн, сайн байна уу. Чухал хэрэг гараад залгасан байлгүй дээ.

-Тиймээ. Дуучин Сараа танай аймаг руу тоглолтоор очсон уу. Зуурдаар амь насаа алдсан гэх мэдээлэл гараад байх юм?

-Тийм хэрэг болоогүй байх учиртай. Сараа бид хоёр нэг ангийнх. Хэрвээ манай аймаг руу ирэх бол заавал хэлдэг юм. Цагдаагийнхан руу яриад яаралтай хариу хэлье гэв. Хэсэг хугацааны дараа Засаг дарга С.Бүрэнбат цагдаагийн газрын даргаас асуусан гэдгээ хэлэв. Юутай ч Сэлэнгэ аймагт Сараагийн машин онхолдоогүй, ямар нэгэн осол болоогүй юм байна. Гэсэн ч бид МУГЖ Б.Сарантуяа болон түүний хамгийн ойр дотнын хүмүүстэй холбогдон баттай мэдээлэл өгөх болно.