m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.11 12:51
232
Хэнтий аймгийн Засаг дарга иргэдтэйгээ уулзлаа

Аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааг долоо хоног бүр мэдээлдэг “Засаг даргын 30 минут” мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч, өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Архигүй-Хэнтий” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээ амжилттай боллоо.


«Архигүй Хэнтийчүүд» хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах чуулга уулзалтыг 12 дугаар сарын 1, 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Чингисийн талбайд болсон нээлтийн арга хэмжээнд 1407, спортын арга хэмжээнд 350, урлагийн наадмын арга хэмжээнд 400, 12 дугаар сарын 02-ны өдөр болсон “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” чуулганд 1320, нийт давхардсан тоогоор 3477 албан хаагч, зочид, төлөөлөгч, иргэд оролцсон байна. Энэ үеэр аймгийн ЗДТГ-аас гаргасан “Хан Хэнтийн алдартан” тэмдэгээр “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрт хамрагдаж архины асуудлаа шийдвэрлэсэн болон хөтөлбөрийг дэмжин ажилласан байгууллага, иргэдийг шагналаа. Энэхүү 2 өдрийн арга хэмжээнд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Сайтуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар, МҮОНТВ-ийн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, “МҮОНТВ”, “ТВ-5”, “Рояал” телевиз, “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллалаа.
Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орлоо
Энэ онд улсын төсвийн 2,4 тербум төгрөгийн өртөгөөр Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар төлөвлөн, 600 сая төгрөг нь улсын төсөвт сууж, үлдсэн хөрөнгө нь 2016 онд шийдэгдэх байжээ. Харин барилгын ажлын гүйцэтгэгч Г.Хосбаяр захиралтай “ӨВМТХ” ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн хөрөнгөөр өргөтгөлийн барилгыг барьж, хугацаанаас нь өмнө ашиглалтанд орууллаа.
10 анги, спорт заал бүхий Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга 12 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтанд орж, нээлтээ хийсэн юм.


Батноров суманд 12 айлын орон сууц ашиглалтанд орлоо
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон “Хүүхэд залуучуудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батноров сумын төвд 12 айлын тохилог орон сууц ашиглалтанд орж, 12 дугаар сарын 05-ны билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. “Си Эч Би Жи Констрагшн” ХХК-ны 530 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан тус орон сууц нь 2 өрөө-53 м2 , 2 өрөө 43 м 2 гэсэн сонголттой хоёр янзын сонголттой бөгөөд инженерийн шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн, дулаан гражжтай орчин үеийн шийдэл бүхий тохилог орон сууц болж чаджээ.
Чингис хотод 760 метр хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо
Чингис хотноо иж бүрэн гэрэлтүүлэгтэй 760 метр хатуу хучилттай зам ашиглалтанд орж, 12 дугаар сарын 4-ны өдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Саруул Харгуй” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Хөвчийн зам” ХХК ажиллажээ.
Мөрөн суманд 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо
Манай аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд 7 сургууль, 7 цэцэрлэг, 3 дотуур байр баригдаж, боловсролын салбарыг дэмжсэн 17 бүтээн байгуулалтыг барьж, ашиглалтанд оруулаад байна.
Үүний нэг болох Мөрөн суманд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга 12 дугаар сарын 3-ны өдөр ашиглалтанд орлоо. Улсын төсвийн 654 сая төгрөгийн өртөгөөр баригдсан тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэгш хүрээ” ХХК ажилласан юм.
Ирэх оны төсвийн орлого, зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр баталлаа
Аймгийн ИТХ-ын арван тавдугаар хуралдаанаар аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон намын бүлгүүдээр хэлэлцүүлэн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг 58,3 тэрбум, төгрөгөөр 2015 оны төсвийн тодотголын орлого зарлагыг 53,3 тэрбум төгрөгөөр, 2016 ны төсвийн орлого зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр батлав.
Аймгийн ИТХ-ын арван тавдугаар хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын арван тавдугаар хуралдаан өргөтгөсөн бүрэлдхүүнтэйгээр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг “Аймгийн 2015 Нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн зорилт” сэдвээр илтгэл тавилаа. Аймгийн 2015 Нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг төлөөлөгчид “Хангалттай” гэж үнэлэн 2016 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн зорилтыг баталлаа.
Дараа нь аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар аймгийн Засаг даргын 2015 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайлангаа тавьсан юм. Хуралдаанд оролцогч аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг даргын 2015 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг “Хангалттай сайн” гэж үнэллээ.
Энэ өдрийн хуралдаанаар аймгийн 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголыг батлах тухай, аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, Хэнтий аймгийн хэмжээнд 2016 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай, улсын тусгай хамгаалалттай “Хэрлэн тооно” уулын менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Хэрлэн голын дагуу аймгийн тусгай хамгаалалттай газарт өөрчлөлт оруулж хамгаалалтанд авах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Ирэх оны төсвийн орлого, зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр баталлаа
Аймгийн ИТХ-ын арван тавдугаар хуралдаанаар аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон намын бүлгүүдээр хэлэлцүүлэн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг 58,3 тэрбум, төгрөгөөр 2015 оны төсвийн тодотголын орлого зарлагыг 53,3 тэрбум төгрөгөөр, 2016 ны төсвийн орлого зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр баталлаа.
УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголоор манай аймгийн хэмжээнд нийтдээ 466,9 сая төгрөгөөр энэ оны зарлага буурч, төсвийн тодотгол 53,3 тэрбум төгрөгөөр батлагдлаа.
Харин 2016 оны төсвийн орлого, зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр баталлаа. Аймгийн 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа улсын төсвөөс тэнцвэрт байдлыг хадгалах чиглэл өгсөний дагуу нэгдсэн зарлагын бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр нь батлаж, Засгийн газрын 425 дугаар тогтоолын дагуу сумдын ЗДТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулан батлаж, цалин, орон тоог боловсруулан оруулжээ. Мөн гадаад томилолт, зочид төлөөлөгчид хүлээж авах зардал, ЕБС-аас бусад байгуулагуудын ном хэвлэийн зардал, шагнал урамшууллийн зардал зэрэг зарим урсгал зардлуудыг 100 хувь бууруулсан байна.
Чингис хотод 300 сая төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг бэлэглэлээ
Өнгөрсөн 6 дугаар сард Чингис хотноо БНХАУ-ын Жин Жөү хотын дарга Лөү Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Чингис хотод 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нарны эрчим хүчээр ажилладаг 50 ширхэг гэрэлтүүлгийг бэлэглэхээр болсон. Харин энэхүү бэлгийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авлаа.


Аймгийн Онцгой комисс хуралдлаа


Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисс хуралдаж, аймаг орон нутгууд өвөлжилтийн байдалдаа анхаарч ажиллах үүрэг даалгарыг гаргалаа. Үүний дагуу аймгийн Онцгой комисс 12 дугаар сарын 9-ны өдөр өвлийн анхны хуралдаанаа хийсэн юм.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй комиссын гишүүд хуралдаанаар цаг үеийн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ.
1. Өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОША-ны дарга Л.Чулуун мэдээлэл хийлээ. Манай аймгийн нийт нутгаар өнгөрсөн 11 дүгээр сараас 12 дугаар сарын эх хүртэлх хугацаанд 11 удаагийн цас орж, цасан бүрхүүл тогтоод байна. Аймгийн урд болон баруун урт сумдын нутгаар цасны зузаан 9-12см, зарим газраа 15-20см, хунгарласан хэсэгтээ 30 см хүртэл цасан бүрхүүл тогтоод байна. Иймээс цас орсон тохиолдолд аймгийн урд болон барууд урд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн 11 сард агаарын температур шөнөдөө 35 хэм, өдөртөө 28 хэм хүртэл хүйтэрсэнээс хархад энэ өвөл урьд жилүүдийн мөн үеийнхээс илүү хүйтэн, цастай байх магадлал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 12-оос 14-ны өдрийн хооронд цас орж, цасан шуурга шуурах мэдээтэй байгаа учраас сумдад Онцгой комиссын хурлаа хийж, өвөлжилт хүндэрсэн нөхцөлд авах арга хэмжээнийхээ бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.
2. Мал өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ХХААГ-ын дарга Ж.Төрмөнх мэдээлэл хийлээ. Манай аймгийн 18 сум, 4 тосгон, 88 багт нийтдээ 6,2 мянган малчин өрх, 3,6 сая толгой малаа өвөлжүүлж, хаваржуулхаар бэлтгэл ажлаа хангаад байна. Түүнчлэн манай аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн хөрш зэргэлдээ Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Багануур зэрэг 7 аймаг, 26 сумын 130 өрхийн 200 гаруй мянган толгой мал өвөлжихөөр орж ирээд байна. Үүний дагуу отроор ирсэн малчдыг бүртгэж аван, төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлийг сумдын удирдлагуудад өглөө. Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 128 мянган тонн байгалийн хадлан, аймгийн Засаг даргын Аюулгүйн өвсний нөөцөд 450 тонн өвсийг нөөцлөөд байна. Сумдын Засаг даргын нөөцөд 1780 тонн өвч бэлтгэгдсэн. Мөн ногоон тэжээл 580 тонн, малын тэжээл/хивэг/ 100 тонныг бэлтгээд байна.
Манай аймгийн 4 суманд түргэн тусламжийн машингүй байдаг бөгөөд энэ асуудлыг эрүүл мэндийн яам, Засгийн газар, Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлхээр боллоо. Мөн өвөлжилт хүндэрсэн нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллах тухай төлөвлөгөөг ОБГ-ын дарга, Хурандаа Д.Батжаргал, төвийн дулаан хангамжийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар ХБХ-ын дарга Д.Эрдэнэбаатар, зам харгуйг засаж тохижуулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Харгуй ХХК, гэрэл цахилгааны найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байгаа талаар аймгийн ЦТСС-ын удирдлагууд тус тус мэдээлэл хийлээ.