m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 07:42
80
Парисын их дуулга маргааш эхэлнэ

Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын "Их дуулга"-д маргааш эхэлнэ. Энэхүү тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас тус тэмцээнд 20 бөх зодоглож байгаа бөгөөд өчигдөр эх орноосоо морджээ.

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар удирдан оролцох юм.

Парисын "Их дуулга"-д зодоглох Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй

60 кг: Г.Болдбаатар гавьяат, Д.Амартүвшин гавьяат

66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх

73 кг: С.Ням-Очир гавьяат, ОУХМ Г.Одбаяр

81 кг: ОУХМ Н.Дагвасүрэн , ОУХМ О.Ууганбаатар

90 кг:ОУХМ Л. Отгонбаатар

-100 кг: Н.Түвшинбаяр гавьяат

+100 кг:ОУХМ Б.Тэмүүлэн

Эмэгтэй

48: М.Уранцэцэг гавьяат

52 кг:М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон

57 кг:Д.Сумьяа гавьяат

63 кг:Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид

-70 кг:ОУХМ Ц.Наранжаргал

-78 кг:ОУХМ П.Лхамдэгд

+78 кг:ОУХМ О.Жавжмаа