
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн иргэн 46 настай сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй алга болсон байсныг эсэн мэнд олжээ.
Тэрээр өчигдөр 10:00 цагийн орчим “Доод харгана” гэдэг газарт хаваржиж байгаад гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж нэг км-ийн зайд ой модон дотроос эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
