m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:22
404
"Дабл вүүд" ХХК эко хаалга, тавилгыг эх орондоо үйлдвэрлэж байна

Дотоодын хөрөнгө оруулалттай "Дабл вүүд" ХХК нь 2013 оноос хаалга, тавилгын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдөрт 100 иж бүрдэл хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.

Европ стандартын дагуу Тайваньд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр төрөл бүрийн өнгө загвар хийцтэй хаалгыг эх орондоо үйлдвэрлэж байна. Үндэсний үйлдвэрлэгч компани байгуулагдсанаар байнгын 15-20 ажлын байрыг бий болгожээ. Тус компанийн хаалга, тавилгын гол онцлог нь хэрэглэгчийн хүссэн өнгө загвар, хэмжээний дагуу хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршиж байгаа юм.