m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.10 07:40
68
Улаанбурхан өвчний дархлаажуулалтад хэн хамрагдах вэ

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна.

Энэ удаагийн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд  Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулна.

18-30 насны 624,000 орчим залуучуудыг вакцинд хамруулна

Хэн хамрагдах вэ

-Их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад 

-Цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд 

-АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод 

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд

-Албан байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэд хамрагдана.

Уг дархлаажуулалтыг заавал хийх дархлаажуулалтын тогтолцоо, журмын дагуу зохион байгуулж, дархлаажуултын нэгж бүхий Өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс нэмэлт дархлаажуулалт хийх байнгын болон түр цэг, явуулын баг байгуулан, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн, маршрут, хуваарийн дагуу зохион байгуулна.

Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион  байгуулах 1600-аад эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлсэн.

Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регистрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсаны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана.

Чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана

Жирэмсэн эмэгтэйг вакцинаас чөлөөлнө. 18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойшхи нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулна.

18-30 насны залуучууд, иргэдэд өөрсдөө хувийн болон ажил төрлийн, эрүүл мэндийн холбогдолтой аливаа хүндэтгэх болон хүндэтгэх бус шалтгаанаа энэхүү нэмэлт дархлаажуулалтын 14 хоногийн хугацаанд ухаалгаар зохицуулан   дархлаажуулалтад санаачилгатай идэвхтэй хандаж, бүрэн хамрагдахыг уриалж байна.

Дархлаажуулалтад санаачилгатай идэвхтэй хандаж, бүрэн хамрагдахыг уриалж байна

Мөн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтод дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.

Дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулна

БСШУЯ,  ХЗЯ, ГХЯ болон орон нутгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, Их дээд сургууль, коллеж, албан байгууллага өөр өөрсдийн чиглэлээр зорилтот бүлгийн хүмүүсийн хурууны тэмдэглэгээг шалган, тэмдэглээгүй иргэдийг дархлаажуултад хамруулах юм.

ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран дархлаажуулалтын явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулна.