m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.13 10:08
58
ЕБС-ийн сурагчид шалгалтын хуваариа хараарай

Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ. Тав, есдүгээр ангийн сурагчид суурь боловсролын түвшнээ шалгуулах бол 12 дугаар ангийнхан бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм. Бага ангийн сурагчдаас математик, монгол хэл, байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах бол есдүгээр ангийнхнаас нийгмийн ухаан, математик, монгол хэлний шалгалт авах аж. Харин төгсөх ангийн сурагчдаас математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт авах бөгөөд мөн сонгон судалсан нэг хичээлээр шалгалт авах гэнэ.

12 дугаар ангийнхан бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм