m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.13 10:32
451
Ж.Амаржаргал: Дулаалгын хөөсөнцөр хавтангийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна

2003 оноос хойш хамгийн хурдацтай хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбар бол барилга. Энэ салбар хөгжихийн хирээр барилгын салбартай холбоотой бусад салбарууд дагаад хөгжих нөхцөл бий болдог. Тэгвэл орон нутагт барилга угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан "Тэнгэр хишиг" компанийг танилцуулж байна. Монгол Улс барилгын материалынхаа талаас илүү хувийг импортоор авч хэрэглэдэг учраас ид ачаалалтай саруудад бараа материалын үнэ өсч, хомсдол үүсдэг. Үүнийг бага ч атугай багасгах үүднээс "Тэнгэр хишиг" компани орон нутагтаа барилгын материал үйлдвэрлэх зорилго тавин үйлдвэрээ байгуулжээ.

"Тэнгэр хишиг" үйлдвэрийн захирал Амаржаргал

-Сайн байна уу, танай компанийн үйлдвэрлэдэг дулаалгын хөөсөнцрийн давуу тал юу вэ?

-Манай компанийн хөөсөнцөр, полистрал хавтангийн үйлдвэр MNS EN13163:2011 стандартын дагуу гадна хананы хөөсөн полистрал хавтан бэлтгэн нийлүүлж байна. Манай үйлдвэрлэдэг дулаалгын хөөсөнцөр нь дуу чимээ, дулаан, ус чийг тусгаарлалт сайтай, хөнгөн, галд, газар хөдлөлтөд  тэсвэртэй, удаан эдэлгээтэй, дулаан алдагдалгүй, гадна пасадны зориулалттай, сайн чанарын нягтрал сайтай зэрэг олон давуу талтай. Үйлдвэр маань байгуулагдаад өнөөг хүртэл төрөл бүрийн хөөсөнцөр хавтанг технологи болон чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.

Төрөл бүрийн хөөсөнцөр хавтанг технологи болон чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна

- Үйлдвэрийн хүчин чадлын талаар танилцуулаач?

-Үйлдвэр хоногт 80-120 метр куб хөөсөнцөр гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар нягтаршилтаасаа хамаараад 13 төрлийн хөөсөнцөр үйлдвэрлэж байна. Хэрэглэгчдийн захиалгын дагуу хүссэн хэмжээгээр хөөсөнцөр үйлдвэрлэх боломжтой.

-Сүүлийн жилүүдэд барилгын салбарт дулаалгын хөөсөнцрийг их хэрэглэх болсон. Энэ сайн уу?

-Дэлхий нийтэд хөөсөнцөр хавтангийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. 2006 онд дэлхий нийтээр зургаан сая тонн энэ төрлийн хөөсөнцөр хавтанг хэрэглэж байсан бол 2013 он гэхэд дээрх тоо 10 сая болж өссөн байгаа юм. Тэгвэл манай улс өнгөрсөн жил 11 сая тонн хөөсөнцөр хавтан хэрэглэсэн гэх судалгаа байна. Хөөсөнцөр хавтанг галд тэсвэргүй гэж үзэх нь элбэг л дээ. Тэгвэл сүүлийн үеийн технологиор дулаалгын хөөсөнцөр хавтанг галд тэсвэртэй байхаар үйлдвэрлэх болсон.  Дулаалгын хөөсөнцрийг барилгад ашигласнаар тээвэрлэхэд хөнгөн, ашиглахад хялбар гээд давуу тал олонтой.

Манай улс өнгөрсөн жил 11 сая тонн хөөсөнцөр хавтан хэрэглэсэн

-Энэ салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Сүүлийн 10 жилд барилгын салбар дахин сэргэж, барилгын материал үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын материал үйлдвэрлэл барилгын үйлдвэрлэлтийг хараахан гүйцэж чадахгүй л байгаа. Тиймээс барилгын салбарын гол ачааг нуруундаа үүрч яваа барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжсэн худалдан авалт хийх шаардлага хамгийн их.

Барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжсэн худалдан авалт хийх шаардлага хамгийн их