m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.17 08:00
80
Орон нутгийн замд осол гарч хоёр хүн нас баржээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 343 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  248  дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Төв аймгийн Баян-Өнжүүл сум,  Дундговь аймаг орох замд Accent Verna  маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Б, 54 настай эрэгтэй Э  нас барж, жолооч 62 настай Ө нарын хоёр хүн гэмтсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг Тээвэрчдийн гудамж, МИС-ийн баруун хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106  маркийн автобусны жолооч явган зорчигч 19 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээжээ.