m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.17 23:46
151
Махны амттай хумсны будаг хийжээ

Тахианы махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчилдэг KFC сүлжээ нэгэн онцгой хумсны будаг хийжээ. Эдгээр хумсны будгууд нь яг л энгийн хумсны будгууд шиг олон төрлийн сонголт бүхий өнгөтэй ба харин будагтай хумсаа амандаа хүргэх үед танд амт амтагдах гэнэ.

Будагтай хумсаа амандаа хүргэх үед танд амт амтагдах гэнэ

Амтны хувьд одоогоор хоёр төрөлтэй ба энэ нь KFC-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдрүүлэхүйц үндсэн жор болон халуун ногоотой байх аж.

Уг хумсны будгуудыг олон нийтэд худалдаалахгүй ба зөвхөн компанийн зар сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зориулан ашиглах юм байна.