m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.17 23:49
73
Өнөөдөр болох үйл явдал

09.30 цагт: "Монгол Улс сонгуулийн жилд" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Удирдлагын академийн 301 тоотод болно. Утас: 319135


10.00 цагт: Нийслэлийн захирагчийн ажлын алба, ХУД-ийн хог тээвэрлэгч "Эко-Орчин "ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг тус компанийн байранд зохион байгуулна. Утас: 99828590


10.30 цагт: Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно. Утас: 88081261


11.00 цагт: Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно. Утас: 95266066


11.30 цагт: Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.05.18-22-ны өдрүүдэд "Хязгааргүй боломж" уриан дор зохион байгуулагдах "ICT-EXPO 2016" үзэсгэлэнгийн нээлт "Мишээл Экспо" төвийн Б корпусын үзэсгэлэнгийн танхимд эхэлнэ.


11.30 цагт: Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй "Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлт Авто тээврийн үндэсний төвд болно. Утас: 99107845, 89093048


12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал болно.


12.30 цагт: МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардсан талаарх хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байранд болно. Утас: 99027019