m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:09
132
“World Masters”-т манай 20 жүдоч зодоглоно

Олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters” энэ сарын 27-29-нд болно. Чансаагаараа Олимп, ДАШТ-ий дараа бичигдэх уг тэмцээнд жин тус бүрт эхний 16-д эрэмбэлэгдэж буй тамирчид урилгаар оролцдог уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 20 жүдоч оролцохоор боллоо. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн нар оролцоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглохоор боллоо.