m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:11
508
500 ширхэг хогийн сав, сандал шинээр байршуулна

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд зургаан хогийн сав, зургаан сандал, Гэндэнгийн гудамжинд зургаан хогийн сав, зургаан сандал шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм. Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд зургаан хогийн сав зургаан сандал нэмж байршуулна гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.